Утга зохиолын “Шинэ Үнэр” бүлгэмийн гишүүн, зохиолч Өлзийхутагийн Үлэмжтөгсийн “Хийсвэр үг” нэртэй уран бүтээлийн ээлжит ном хэвлэгдэн гарлаа. Уг ном нь “Өвдөлт” – гранж шүлгүүд, “Маньяк” – триллер өгүүллэгүүд, “Амьгүй биет” – контемпорари драма, “Говь” -кино зохиол зэрэг дөрвөн бүлгээс бүрджээ.
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч Ө.Үлэмжтөгсийн тухайд өмнө нь яруу найргийн төрлөөр “Танилц Үлэмжтөгс” /2010 он/ , “Шинэ үнэр” хамтын анотлоги /2012 он/, “Let me introduce myself – My name is Ulemjtugs” /2013 он/ хүүрнэл зохиолын төрлөөр “Абсурд зүүдний хот” /2012 он/ “Иргэншлээс оргох тасалбар” /2014/ өгүүллэгийн түүвэр тус тус хэвлүүлж байжээ.
“Хийсвэр үг” нэртэй энэхүү ном нь 10.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд 9717-0737 дугаарын утсаар холбогдож үнэгүй хүргүүлж авах боломжтой юм байна.
Х.Онон