Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт дэлхийн жишигт нийцсэн авто цогцолбор байгуулна

2017 оны 05-р сарын 10 өдөр, 15 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gorhi

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт дэвшүүлсний хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олон улсын стандартад нийцсэн цогцолбор барих ажлыг БОАЖЯ-наас санаачлаад байгаа. Энэ хүрээнд Мэлхий хадны орчимд автомашины 170, дугуйн 60, Агуй  хад орчимд автомашины 70, дугуйн 50, автомашины 250 орчим ил зогсоолтой, эко бие засах газартай, нэгдсэн посттой, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, амрах цэг, тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай, 24 цагийн камер, харуул хамгаалалттай авто зогсоолыг барьж байгуулах юм.

Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэх юм. Өнгөрсөн жил л гэхэд Горхи-Тэрэлжийг гадаад, дотоодын 300 орчим  мянган жуулчин зорьжээ.  Горхи-Тэрэлж нь нийслэлд хамгийн ойр, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд  зуны улиралд өдөрт дунджаар 2000-3000 хүн аялдаг гэсэн статистик тоо байдаг. Эдгээр аялагчдын 80 хувь нь авто цогцолбор байгуулахаар төлөвлөсөн Мэлхий хад, Зуун ламын агуйг үзэж сонирхдог юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх