Дэлхийн гурван их гүрний удирдагч нар хөшөөнд мөнхрөв

2017 оны 05-р сарын 09 өдөр, 16 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ddddd

Өнөөдөр фашизмыг ялсан баярын өдөр. Түүхэн энэ өдөр Их Засаг их сургуулийн хүндэтгэлийн талбайд дурсгалын гэрэлт хөшөөний нээлт боллоо.

Дэлхийн 2 дугаар дайны үед ЗСБНХУ, АНУ, Их Британи гурван их гүрний удирдагч И.Сталин, Ф.Рузвельт, Уинстон Черчилль нар Ялтад уулзаж, алс дорно дахины багц асуудлаар хэлэлцэж байх үеийн түүхэн зургаас сэдэвлэн энэ хөшөөг бүтээжээ.

Дэлхийн гурван их гүрний удирдагчийг хөшөөнд мөнхлөхийн учир нь олон жилийн өмнөх тэр уулзалт Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой юм. ЗХУ, АНУ, Их Британи гурван их гүрний тэргүүн нар Монголын статуыг одоогийн байгаагаар хадгалахаар тохиролцсон нь манай улсын тусгаар тогтносон байдал олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөх үндэс болсон юм.

Ийнхүү тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн энэхүү түүхэн уулзалт хөшөө болон сүндэрлэв. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Н.Учрал, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Их Засаг их сургуулийн ректор Н.Ням-Осор болон ахмад дайчдын төлөөлөгчид оролцлоо.

Ялалтын уулзалтыг харуулсан хөшөө ОХУ-ын Сочи хотод байдаг аж. Харин энэхүү түүхэн уулзалтыг мөнхөлсөн хоёр дахь хөшөөг Монгол Улсад босгосон нь энэ. Уг хөшөөг нийслэлийн соёлын өвд бүртгүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх