Монгол-Турк улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

2017 оны 05-р сарын 09 өдөр, 14 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
149430232359113e73acf4e

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд  Ахмет Йылдыз болон Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал нартай хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлж байгааг дэд сайд Б.Цогтгэрэл онцлов. Мөн Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэд хэдэн бодитой төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн талаар дурдлаа. Тухайлбал, Хархорин-Хөшөө цайдам чиглэлийн 46 км авто зам барьж ашиглалтад оруулснаас гадна Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих шинэ төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Зам, тээврийн салбарын хөгжил нь хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул хоёр талын салбарын яамд нягт хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Туркиш эйрлайнс нислэгийн тоогоо нэмэгдүүлж, том оврын онгоцоор тээвэрлэлт хийх боломж байгааг уулзалтын үеэр онцолж байв.

Мөн Турк Улсаас ОХУ-аар дамжин Монгол Улсад ирж байгаа ачаа урсгалыг нэмэгдүүлэхэд Монголын тал ихээхэн анхаарч байгаа нь хуурай газрын тээвэрлэлтийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгааг талууд цохон тэмдэглэв.

149430232659113e76f272c 149430233059113e7a97bac

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх