“Яг түүн шиг” шоуны оролцогч дуучин С.Гантогоог солонгосуудын шүтэн биширдэг нь үнэн аж. Түүний туулсан амьдралын талаар БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн захирал, найруулагч Сон Су Хи “Ганаагийн түүх” нэртэй баримтат киног зургаан сарын өмнөөс хийж эхэлсэн байна.
БНСУ-д зураг авч дууссан,одоо Монголд авах зураг дээр ажиллаж байгаа гэнэ. Ирэх зургадугаар сард С.Гантогоог Хөвсгөл аймаг руу дагуулж явж, тэнд зураг авна. С.Гантогоо таван жилийн өмнө амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-д гэрээгээр ажиллажээ.
Тэр үед “Дуучин шалгаруулна” гэсэн зарын дагуу очиж шалгуулаад тэнцсэн нь Солонгост дуулах азтай үүдийг нээсэн байна. С.Гантогоо 2010 онд Солонгосын үндэсний хэмжээний дууны тэмцээнд оролцож, хоёр сая гаруй оролцогчоос шилдэг 48-д үлдэж чаджээ. Шоуны шүүгчээр ажиллаж байсан уянгын дууны хаан гэгддэг Ли Шин Чол болон дуучин PSY нар дуучин залууд урам өгч магтсан нь С.Гантогоод дууны ертөнц рүү орох замыг засчээ. “Ганаагийн түүх” кино ирэх наймдугаар сард БНСУ-д нээлтээ хийх гэнэ.