Имижээ өөрчилсөн А.Пугачёва шүтэн бишрэгчдээ гайхшруулав

2017 оны 05-р сарын 09 өдөр, 13 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
k1

Өдгөө 68 насыг зооглож буй Алла Пугачёва хэд хоногийн өмнө тайзан дээр уранхай жийнс, мөнгөлөг өнгийн пүүзтэй гарч ирж үзэгчид,шүтэн бишрэгчдээ алмайруулжээ.

Түүнд өмссөн зүүсэн нь янзтай зохисон төдийгүй наснаасаа залуухан,халуухан харагдаж байсныг сэтгүүлчид онцолсон байна. Яагаад гэнэт имижээ өөрчлөв гэсэн асуултад “Одоо надад имиж энэ тэр гэсэн юм байхгүй ээ. Би өөрийнхөө уламжлалт дүрээс хэдийнэ гарсан. Одоо бол зүгээр л амьдарч байна” гэж хошигнон тайлбарласан байна.

А.Пугачёваг Оросын эстрадын урлагийн ертөнцөд “хатан хаан” хэмээн хүлээн зөвшөөрдөг. Түүний авьяас,гайхамшигт дуу хоолойг оросууд төдийгүй дэлхийн сая сая хүн сонсож биширч байдаг билээ. Алла Пугачева урлагийн тайзнаа хагас зуун жил амьдарч, Оросын болон дэлхийн эстрад сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн.

Алла Пугачева гурван хүүхэдтэй,гурван ачтай. Түүний том охин Кристина Орбакайте өдгөө 46 настай, дуучин,жүжигчин. Хэдэн жилийн өмнө Алла Пугачева Максим Галкинтай гэр бүл болсныхоо дараа тээгч эхийн тусламжтайгаар ихэр охин, хүү хоёртой болжээ.

k2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 6 сэтгэгдэлтэй
  1. Отгоо
     (27.123.214.***)
    2017/05/11 16:19

    Мундаг шдээ.

    (0) (0)
  2. zochin
     (27.123.214.***)
    2017/05/11 10:46

    Gaihaltai saihan emegtei

    (0) (0)
  3. bagsh
     (103.9.90.1.***)
    2017/05/10 12:57

    I love, admire her

    (0) (0)
  4. БАТАА
     (202.179.25.***)
    2017/05/10 11:21

    ИНГЭЖ АМЬДАРХАД ЯАХАВ ДЭЭ ХОГ

    (0) (0)
  5. Anonymous
     (27.123.214.***)
    2017/05/10 02:03

    Gaihaltai vnheer hairlan bishirhees oor heleh vg alga

    (0) (0)
  6. ddd
     (112.72.8.2.***)
    2017/05/09 14:21

    ene vneher auga bvsgvi shvv

    (0) (0)