Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017 оны 05-р сарын 09 өдөр, 12 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
surgalt

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, “Амгалан цогц хөгжил” ТББ хамтран “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэ өвчлөлийг бууруулах” төслийг танилцуулах сургалт өнөөдөр болсон юм.  Сургалтад Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Дүүргийн 5,8,9,12,19,21,22,23,27 дугаар хороодын Засаг дарга, Эрүүл мэндийн төв-Сүрьеэгийн Диспансер, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс,  эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Уг сургалтын гол зорилго нь сүрьеэгийн тархалт өндөр хороодын удирдлага, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтэн болон бусад албаны хүмүүст сүрьеэ өвчний талаарх ойлголт, өнөөгийн байдал, сүрьеэ өвчнийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд оршсон юм. Сургалтад оролцогчид сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай асуудлыг нухацтай хэлэлцэн ярилцаж, тус өвчинтэй тэмцэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй санал бодлоо хуваалцав хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх