Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ сарын 13,14-нд тохиох бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтаж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Тарьц суулгацын үзэсгэлэн” худалдааг “Жуков”-ын талбайд зохион байгууллаа. Үзэсгэлэнд 7 аж ахуй нэгж, байгууллага оролцон 30 гаруй төрлийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үрээс гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр иргэдэд худалдааллаа. Мөн “Тарьц суулгацын үзэсгэлэн” худалдааны үеэр мэргэжлийн байгууллагууд иргэдэд мод, жимс жимсгэнэ, таримал ургамлыг хэрхэн арчилж ургуулах талаар үнэ төлбөргүй зөвөлгөө, мэдээллийг өгсөн юм хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа боллоо
2017 оны 05-р сарын 08 өдөр, 19 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )