Б.Баярсайхан: Дохионы хэлний бүх багш нарыг гүнзгийрүүлсэн сургалтад суулгаж, шалгалт авна

2017 оны 05-р сарын 06 өдөр, 14 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayarsaihan
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Монгол HD телевизийн шууд ярилцлагад орох үеэрээ 29 дүгээр сургууль дээр үүссэн нөхцөл байдлаас үүдэж салбарын яамнаас тус сургуулийн дохионы хэлний бүх багш нарыг гүнзгийрүүлсэн сургалтад хамруулж, сургуулийн анги танхимуудыг камержуулах ажил хийгдэж байгаа талаар ярьлаа.

Тэрбээр энэ талаар ярилцлагын үеэр, “Ирэх намар буюу шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө 29 дүгээр сургуулийн бүх багш нарыг дохионы хэлний гүнзгийрүүлсэн сургалтад суулгаж, сургалтын дараа шалгалт авна. Бидний зүгээс ганцхан шаардлага тавина. Энэ шалгалтыг давсан багш цаашид багшилна.

29 дүгээс сургууль дээр үүссэн нөхцөл байдлаас болоод бүх багш нар ёс зүйгүй, мэдлэг чадваргүй мэтээр олон нийт ойлгож байна. Гэхдээ энэ нь үгүй юм. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй, тусгай хэрэгцээт боловсролын төлөө ажиллаж байгаа багш нар маш их тэвчээр, хайр, зориулалт гаргаж байж энэ салбарт ажилладаг. Үүнийг ойлгох хэрэгтэй.

Мөн бид ойрын хугацаанд 29 дүгээр сургуулийн бүх анги танхимыг камержуулах ажлыг хийх гэж байна. Эхний ээлжид 29 дүгээр сургуулийг дараагийн ээлжид тусгай сургууль цэцэрлэгүүдийг камержуулах боломж байгааг бид бүхэн судлаж байна. Камержуулсанаар өнөөдрийн бидний дунд гараад байгаа маргаан шийдэгдэнэ гэсэн үг” хэмээн ярьсан байна.

Түүний ярианы дэлгэрэнгүйг доорх дүрс бичлэгээс бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх