Энэ сарын 13, 14-нд тохиох “Мод тарих өдөр”-ийг өдрийг угтан “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” арга хэмжээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны 1-р давхрын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас зохион байгуулж буй тус үзэсгэлэнгийн гол зорилго нь нэг модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх замаар улсын хэмжээнд нэг саяас доошгүй мод тарьж, ургуулахад оршиж байгаа юм. Тиймээс үзэсгэлэн худалдааны үеэр мэргэжлийн байгууллагууд иргэдэд мод, жимс жимсгэнэ, таримал ургамлыг хэрхэн арчилж ургуулах талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг уламжлалтай. Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр тавигдсанаас гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Уг арга хэмжээ ирэх амралтын өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ бямба, ням гарагт Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордныг зорьсноор хашаандаа мод тарих, ажлын ширээгээ гоёмсог цэцгээр гоёх, эсвэл үр хүүхдийнхээ өсөн торниж буй орчин цэвэр агаар бэлэглэх тарих модны үр үрсэлгээ, тарьц суулгацыг хямд үнээр худалдан авах боломжтой юм байна. Үзэсгэлэн худалдааны нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэл, Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн ерөнхий захирал Чой Сү Жон болон “Ойн судалгаа хөгжлийн төв”-ийн захирал Д.Мөнхбат нар оролцлоо.
“Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” нээлтээ хийлээ
2017 оны 05-р сарын 06 өдөр, 13 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )