Бээжин их түйрэнд нэрвэгджээ

2017 оны 05-р сарын 05 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
beejin

БНХАУ-ын нийслэл Бээжин хот шороон шуурганд дарагдаж байна. Монголын говь талын бүсийг хамарсан элс, шороон шуурга Өвөрмонголоор дамжсаар Бээжинд хүрчээ.

Хятадын нийслэлд үзэгдэх орчин хязгаарлагдсан тухай сэрэмжлүүлэх мэдээг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаг тутам мэдээлж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс нислэгийн компаниуд төлөвлөгөөт нислэгүүдээ цуцалжээ.

Хүүхэд, хөгшид, жирэмсэн ээжүүдийг шуурга намжтал гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Өчигдөр орон нутгаар цагаар 11.00 цагт Бээжин дэх агаарын чанар /РМ 2.5/ нэг куб метр тутамд 500 микрограмм байна гэж BBC агентлаг мэдээллээ. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зарласан хэвийн хэмжээ буюу 25 микрограммыг даруй 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэж байгаа юм. Шуурганы улмаас Хятадын иргэний агаарын 50 гаруй нислэг саатсан гэж Синьхуа мэдээлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Монголжин
     (202.179.25.***)
    2017/05/06 18:33

    муу л бол захын хар овоохой гэж Хятадын элсийг Монгол улсаас очсон ч гэх шиг.Тэр улс чинь газар нутаг нь ш ирхэг ч элсгүй мөлгөр мөс шиг юм уу? солиорох гэж… Очсон бол яамай л байна. Олон улс манай улсын цөлжилтыг одоо анхаарах байлгүй дээ???

    (0) (0)
  2. c
     (122.201.21.***)
    2017/05/06 14:35

    1 yumaaraa ch gesen hujaag daramtlaj bna daa ha ha ha

    (0) (0)