Б. Буджаргал: Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулж чадлаа

2017 оны 05-р сарын 05 өдөр, 16 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18309084_483422582049102_34729447_n

Өнгөрсөн сарын 17-27-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хот дахь Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр  явагдсан Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” нээлттэй тэмцээнд Монгол Улсын тамирчин,  хөнгөн атлетик болон уулын спортын мастер Б.Буджаргал дөрөв дэх удаагаа оролцож түрүүлсэн тухай бид мэдээлж байсан билээ. Дэлхийн тэсвэр хатуужлын “ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” 10 өдөр 10 шөнийн буюу 240 цагийн тасралтгүй гүйлтийн уг тэмцээнд 739 mile буюу 1189 км гүйж 1-байр эзэлж Монгол хүний тэсвэр тэвчээрийг Дэлхийд харуулж чадсан түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулья.

– Юуны өмнө Дэлхийн тэсвэр хатуужлын “ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” 10 өдөр 10 шөнийн буюу 240 цагийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцон аваргын цом хүртсэнд тань баяр хүргэе! Тэмцээнийхээ талаар манай уншигчдад танилцуулна уу? 

Өөрийгөө ялах 10 өдөр шөнийн буюу тэсвэр тэвчээрийн тэмцээнд дөрөв дэх удаагаа амжилттай оролцлоо. 22 дахь жилдээ зохиогдож байгаа уг тэмцээнд 1189 км гүйж нэгдүгээр байранд орсон. Миний бие анх 2014 онд 6 өдрийн гүйлтэнд оролцож 485 км, 2015 онд 10 өдрийн гүйлтэнд 785 км, харин 2016 онд 10 өдөрт 967 км гүйж дөрөвдүгээр байр эзэлж байсан. Өмнөх гурван жилийн туршлага дээрээ үндэслээд энэ жилийн хувьд аварга болно гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавьж, биеийн болон сэтгэл зүйн бэлтгэлээ сайтар базааснаар 739 mile гүйж нэгдүгээр байранд орлоо. Ийнхүү  Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулж чадсандаа баяртай байна, бахархаж байна.

– Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?

24 орны 85 тамирчин оролцсон энэ тэмцээний хувьд  Украйн, Орос, Герман тэргүүтэй Европын голдуу тамирчид хүчтэй өрсөлдөгч байлаа. Миний хувьд анхнаасаа тасрах тактик барьсан. Тэмцээн өдрийн 12 цагт эхэлснээс хойш 2-4-р байранд явсаар шөнийн 12 цагт нэгдүгээрт орж, тасарч явсаар эхний 24 цагийн байдлаар 18  mile-р түрүүлсэн байгаа. Түүнээс хойш энэ амжилтаа алдалгүй өдөрт доод тал нь 10 mile, дээд тал нь 50 mile буюу 40-100 км-ээр түрүүлж явсаар аварга боллоо. Энэ 240 цагийн хооронд тамирчдын дунд маш ширүүн өрсөлдөөн болдог л доо. Ялангуяа сэтгэл зүйн өрсөлдөөн, бусад тамирчдын хандах хандлага хэцүү. Тив нэг болохоор ч тэгдэг юм уу европын тамирчид украйны тамирчныг маш их дэмжиж байсан . Ганц нэг орны тамирчид намайг дэмжиж байсаан. Тухайн улс орныхоо шилдэг тамирчидтай харьцуулахад миний хувьд харьцангуй залуу тамирчин. Монгол бөхөөр бол аварга, арслан, заануудтай аймгийн цолтой нөхөр хүч үзээд байна гэсэн үг шүү дээ. Тиймээс нас залуу, туршлагагүй гэдэг байдлаар өрсөлдөгч маань болон түүнийг дэмжиж байсан бусад орны тамирчид үл тоомсорлосон байдлаар хандаж, тэр ч бүү хэл чиний элээсэн пүүз миний гүйсэн км-ийг гүйцэхгүй шүү  гэж хүртэл хэлж л байсан. Зөвхөн надад биш хамт яваа туслахуудад маань хүртэл иймэрхүү байдлаар сэтгэл зүйн дайралт үзүүлж байсан ч миний хувьд энэ бүхэнд нэг их ач холбогдол өгөөгүй. Харин ч энэ бүхэн намайг улам хурцалж өгсөн гэж болно.

18302099_483422808715746_1219424359_n

-Тэгэхээр тамирчнаас зөвхөн бие махбодын төдийгүй сэтгэлзүйн асар их бэлтгэл шаарддаг байх нээ?

Тийм шүү. Хэдийгээр дэлхийг хоёр удаа тойрон гүйсэн, дэлхийн рекордыг тогтоосон гээд гүйлтийн бурхад гэж нэрлэгддэг шилдэг тамирчид байсан ч миний өрсөлдөгч хэн ч байсан зөвхөн би ялах ёстой гэсэн сэтгэл зүйн бэлтгэл маань амжилт гаргахад минь маш их нөлөөлсөн.

– Хүмүүс марафон гүйлттэй андуураад байдаг юм шиг санагдсан?

Гүйлтийн энэ төрөл нь өөрөө их онцлогтой. Марафон гэхэд л 42 км гүйдэг. Гэтэл хоногт 3-4 марафонд гүйнэ гээд бод доо. Жудо, самбо болон чөлөөт бөх ч юм уу боксын спорт нь 5-6 минутанд хамаг хүч чадал, тэсвэр тэвчээрээ гаргадаг бол 10 өдөр, 10 шөнийн 240 цаг өөрт байгаа хүч чадал, тэвчээрээ шавхана гэдэг тамирчнаас биеийн болоод сэтгэл зүйн асар их тэсвэрийг шаарддаг. Бусад спортын хувьд гэхэд л тойрогт хуваагдаж оноолтоор өрсөлддөг бол энэ гүйлтийн хувьд тийм сонголт байхгүй, бүх хүнтэй л өрсөлддөг. Ийм ч учраас тэсвэр тэвчээрийг шалгасан, өөрийгөө ялах нэртэй энэ тэмцээнд дэлхийн улсуудын шилдэг гүйгч нар оролцохыг хүсдэг.

-Тэмцээн ямар зарчмаар явагддаг талаар уншигчид сонирхож байгаа байх?

Тэмцээний ерөнхий зарчим нь дохио өгөөд тэмцээн эхэлснээс хойш гүйх, идэж уух, унтаж амрах бүх л асуудлаа 10 өдөр, 10 шөнийн 240 цагийн турш та өөрөө л зохицуулах ёстой. Хэдэн минут, хэдэн цаг унтах, ямар хоол, хүнс хэр хэмжээгээр  идэж, шингэн зүйл уух вэ, хэдэн хувцас солих вэ гэхчлэн зөвхөн хувь хүний туршлага, тактикаас хамаарна. Мэдээж хоол, ундны хувьд өргөн сонголттой.

– Өөрийн тань хувьд энэ бүхнийг хэрхэн зохицуулж байв?

 Миний хувьд бага хэмжээний хоолыг ямагт алхалт дундаа идэж байлаа. 10 минут суугаад хооллохын оронд хоол идэнгээ нэг км алхчихаж байгаа юм л даа. Хүнд, хөнгөнөөр бие засахдаа хүртэл аль болох хол зайтай, богино хугацаа зарцуулахыг хичээж байлаа. 10 хоногийн хугцаанд ганцхан удаа шүдээ угааж, хоёр удаа усанд орсон байх жишээтэй. Харин өдөр бүр 1-2 удаа массаж хийлгэж байсан. Өрсөлдөгчид маань ихэвчлэн хоногт гурван цаг орчим унтаж байсан бол миний хувьд 30 минутаас дээд тал нь хоёр цаг гучин минут л унтаж байлаа.

-Тэмцээнд оролцохоор явахынхаа өмнө өгсөн ярилцлагадаа “би дэлхийн аварга болно” гэж маш итгэлтэйгээр хэлж байсан?

Бүх хүч чадлаа дайчлан мөлхөөд ч болов түрүүлэхээс өөр сонголт байхгүй, түрүүлэхгүй л бол бараг үхсэнтэй адил гэсэн хатуу болзлыг өөртөө маш гүнзгий суулгаж чадсан учраас түрүүлнэ гэсэн ганцхан зорилго, итгэлтэй байсан. Анх гараанаасаа эхлээд тасраад, тэр зайгаа бариад байх нь надад амар байсан л даа.

18302096_483422968715730_154721399_n

– Монгол баатрын хувцастай барианд орсон тань содон харагдаж байсан?

Өмнөх жилүүдэд би барианд төрийн далбаагаа мандуулж ордог байсан. Энэ жил түрүүлнэ гэсэн маш их итгэлтэй байсан учраас энэ уламжлал дээрээ нэмээд Монголынхоо онцлогийг харуулах үүднээс монгол баатрын хувцсыг тусгайлан хийлгэж авч очсоноо өмсөж барианд орсон юм.

-Энэ амжилтыг гаргахын тулд танаас ямар их тэсвэр тэвчээр гаргасныг төсөөлөхгүй байна?

Мэдээж тамирчин бүр түрүүлэхийг хүсч тэмцээнд оролцож байгаа. Эдний дундаас Буджаргал миний бие зорьсон зорилгодоо хүрэн нэгдүгээр байранд орж Монгол хүний тэсвэр тэвчээрийг Дэлхийд харуулж чадсандаа маш их баяртай байна.  10 өдөр, 10 шөнийн турш гүйх явцад мэдэрдэг тэр өвдөлт, ядралт, өөрөөс маань гарсан тэсвэр тэвчээрийн тухай одоо ярья гээд ч зүйрлэж хэлэх үг олдохгүй байна. Энэ бүхний ард гарч, ялж чадсандаа сэтгэл хангалуун байна.

-Таны амжилтын үндэс нь юу вэ?

Товчоор хэлбэл миний амжилтын ард хөнгөн атлетикийн анхны багш МУ-ын гавьяат дасгалжуулагч Түвшинбаяр болон говь нутаг минь бий. Говийн хүнд хатуу нөхцөлд бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг бол надад маш том боломж, маш том дасгал, маш том бэлтгэл болсон. Түвшинбаяр багш маань маш их ачаалалтай бэлтгэлийг багаас минь хийлгэж сургасны үр дүнд дунд сургуульд байхын л орон нутаг, улс, олон улсын тэмцээнүүдэд чамгүй амжилт гаргадаг, аймгийнхаа шигшээ багийн тамирчин байлаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд талархсан сэтгэлээ илэрхийлэх боломжийг танд нээлттэй үлдээе?

Түвшинбаяр багшдаа маш их баярлаж явдаг. 2008 оноос хойш намайг дасгалжуулж байгаа спортын мастер  Гантулга багшдаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энэ тэмцээнд ороход намайг дэмжиж тусалсан “Фортун гоулд” групп, Идэр дээд сургууль, Гурван гал эмнэлэг болон аав, ээж, найз нөхөд, 10 хоногийн турш гүйж байхад минь дээлийн минь захыг мушгиж суусан Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье.

18336543_483422868715740_1406530942_n

-Баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 27 сэтгэгдэлтэй
  1. ''ПП
     (203.91.115.***)
    2017/05/07 14:35

    МУНДАГАА МУНДАГ ДЭЛХИЙН 208 УЛСААС ТОДОРДОГ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ДЭЛХИЙГ ЭЗЭЛСЭН ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ АМЖИЛТЫГ ДАВДАТЛАА

    (0) (0)
  2. Баярт
     (176.59.129.***)
    2017/05/06 12:57

    Баяр хүргэе 1189 км гэдэг ямар аймаар гүйдэг залуу вэ. Олон өдөр гүйгээд аймаар их ядардаг гэсэн .хүний хөлний хумсны н унаад л аймаг юм билээ тэвчээрээ гэж лайтаа

    (0) (0)
  3. зочин
     (202.55.191.***)
    2017/05/06 09:35

    баярлалаа

    (0) (0)
  4. би
     (202.179.3..***)
    2017/05/06 08:03

    bayar hurgie

    (0) (0)
  5. Anonymous
     (103.10.22..***)
    2017/05/06 00:20

    Галзуу

    (0) (0)
  6. unshigch
     (188.63.150.***)
    2017/05/05 21:12

    chin setgeliin haluun bayar hyrgej amjilt hysie

    (0) (0)
  7. Anonymous
     (119.40.99..***)
    2017/05/05 20:36

    Bayar hyrgie BYDKA!! BHIS bas tesver hatyyjil ugchee Deer in GOVI nytgiin khyy . DELKHIID MONGOLIIN NERIIG GARGALAA

    (0) (0)
    1. Anonymous
       (77.119.129.***)
      2017/05/05 21:58

      jALGA DOVNII UZEL BUUGARGA

      (0) (0)
  8. гоёү
     (103.23.51..***)
    2017/05/05 20:06

    баяр хүргэе

    (0) (0)
  9. gg
     (202.72.245.***)
    2017/05/05 19:36

    saihan medee baila,eruul enhiig husei ene zaluud

    (0) (0)
  10. Бэхи
     (112.72.11..***)
    2017/05/05 18:28

    Өөрийгөө ялж чадсан тэсвэр тэвчээрийн дээд амжилтанд чинь баяр хүргэе Дэлхийд Монгол хүнийг тэсвэр тэвчээр ялж чадах сэтгэлийн тэнхээг таниулж чадсанд бахархаж талархая
    Цаашдын спорт ажилд үйлсэд чинь амжилт хүсье

    (0) (0)
    1. xax
       (118.33.222.***)
      2017/05/05 19:45

      pohahaha uhsen hatsaniih ni sport baihav hend ch hereggui hog l bna gue turuund ni bgaa ni yaamai da mundag bnaa

      (0) (0)
    2. mongol ard
       (178.190.19.***)
      2017/05/05 20:45

      118.33.222.*** muu shaar mini chi 10 udur 10 shunu baitugai 1 udur 1 shunu iin pyang daahuu`aan

      (0) (0)
  11. ses
     (203.91.115.***)
    2017/05/05 18:27

    bayar hurgie eruul enhiig husie

    (0) (0)
  12. irgen
     (62.167.114.***)
    2017/05/05 18:21

    saina baina, omhii amerikuud ukrainii tald orno l doo,,,gerchilgee ni ih onzgui um baina,,,tyryylsen ene ter geeguii orolzloo gej ireed muuhai ulsuud shyy amerik,evropuud

    (0) (0)
    1. mongol ard
       (178.190.19.***)
      2017/05/05 20:43

      harin tiim naad muu atsnuud chini tiim zantai, gadnaa shal hudlaa…

      (0) (0)
  13. Anonymous
     (103.87.255.***)
    2017/05/05 18:14

    3 байр авсан юм бишүү

    (0) (0)
    1. unshigch
       (188.63.150.***)
      2017/05/06 15:11

      bolohgyi ni u baina. 30 bairtai bolson ch yadag um be, byy ataarh. ynenhyy chadlaaraa saihan amjilt gargalaa. byy ataarh

      (0) (0)
  14. Болд
     (172.56.35..***)
    2017/05/05 18:07

    Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол юуг гайхамшиг гэх юм бэ?

    (0) (0)
  15. Болдоо
     (172.56.35..***)
    2017/05/05 18:05

    Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол юуг гайхамшиг гэх юм бэ?

    (0) (0)
  16. 400
     (103.87.255.***)
    2017/05/05 18:03

    ҮНЭН ХҮНД ГАР БАЙНА, ГАЙХАЛТАЙ ТЭВЧЭЭРТЭЙ ЭР ЮМ АА, БААТАРЫН ХУВЦАС ӨМСӨӨД ГҮЙСЭН НЬ ХӨГЖИЛТЭЙ БАЙЛАА

    (0) (0)
  17. Mgl
     (150.129.14.***)
    2017/05/05 17:47

    Bi tosooloh geed tosoolold maani bagtahgui um bi tamirchin hun gehdee uunii hajuud hench bish uma chamd mash tom amjiltiig chin setgeliin ugaas hurgie.uneheer chi baatar um

    (0) (0)
  18. Tsrlmeg
     (94.0.243.6.***)
    2017/05/05 17:45

    Aguu aguu !!! Mundag shuu chi !!!!

    (0) (0)
  19. Anonymous
     (43.242.243.***)
    2017/05/05 17:41

    teneg. buudal honochihood munguu tuluugui. huuhen hulhidaj shaana buzar

    (0) (0)
  20. энхээ
     (59.153.115.***)
    2017/05/05 17:40

    үнэхээр сайхаан! Баяр хүргэе! Аз жаргал эрүүл энх амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

    (0) (0)
  21. nyamaa
     (202.126.89.***)
    2017/05/05 17:39

    Uneheer gaihamsig uls zohnh hemjeegeer uneleesee bilee

    (0) (0)
  22. Цо
     (182.160.1..***)
    2017/05/05 17:34

    Баяр хүргэе. Аймаар том амжилт. Төр засаг харж үзэх хэрэгтэй. Буджаргал Олимпийн аваргатай дүйцэхүйц амжилт гаргажээ. Аймаар аймаар…… Би марафон гүйх гэж сүйд болдог байлаа. 42 км 195 м шүү дээ.

    (0) (0)