Тамхи татаж таван насаа хорооно,”бонус” нь хорт хавдар

2017 оны 05-р сарын 04 өдөр, 16 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tamhi

Монголчууд тамхи таван нас хорооно,архи арван нас хорооно гэж зүгээр ч нэг хэлсэнгүй. Архи,тамхи аль алийг нь хэрэглэх нь хортойг мэдсээр байж хаяж чаддагүй. Тамхи их татах нь улаан хоолой, ходоодны хавдар үүсгэдэг гол шалтгаан болж байна.

Тамхины найрлагад олон төрлийн химийн бодис бий. Тамхи татахад ходоодны шүүрлийг ихэсгэдэг. Өнөө цагт залуу охид, хөвгүүд тамхи их татаж байна. Тамхи татахаар өлсөхөө больдог гэж ойлгодог. Энэ нь үнэн. Яагаад гэвэл тамхи татах нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг учраас зохиомлоор цадчихдаг. Ингэснээр ходоодны хүчил их хэмжээгээр ялгардаг. Ялангуяа, загвар өмсдөг охид тамхи татаж, ус их ууж, хоолны дэглэм барьдаг.

Мэдээж хүнд хөдөлмөрийн цаана биеэ сайхан байлгах ойлголт байж таарна. Гэтэл эсрэгээрээ өөрийгөө хордуулаад байгаа юм. Яагаад гэвэл өнөөдөр тамхи татаж байгаа хүмүүст шарх үүсэх, хавдрын өвчин ирээдүйд үүсэх эрсдэл ихтэй. Тамхи байнга татдаг хүнтэй хамт байгаа тамхи татдаггүй хүн,хүүхэд илүү хорддог. Үүнийг дам тамхидалт гэдэг. Тамхичдыг уушгины хавдар тусах эрсдэлтэй гэдэг ч амьдрал дээр арай өөр байх нь олонтаа. Учир нь генетикийнхээ хүчин зүйлд уушги өвчлөх эрсдэл бага байна гэсэн үг. Тиймээс тамхи татаад байхаар өвчлөхгүй байна гэсэн санаа. Тамхи татаагүй байхад уушги, ходоодны хавдар тусчихдаг. Энэ нь генетикийн хүчин зүйлээс бусад хүчин зүйл нь өндөр байна гэсэн үг. Үүнийг мэдэхийн тулд нарийн, үнэтэй шинжилгээг АНУ, Японд хийлгэх хэрэгтэй гэж ХСҮТ-ийн дурангийн төвийн их эмч, анагаах ухааны магистр Б.Амарбат “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (43.242.243.***)
    2017/05/05 12:05

    Tamhi sain tatbal turanhai goe baigag shtee

    (0) (0)