МАН-ын VIII Бага хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, улмаар нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр болсон. Тэгвэл яг одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёрын дунд санал хурааж эхлээд байна. Бага хурлын гишүүдээс хамгийн их санал авсан эрхэм 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх эрхтэй болох юм. Хуралдааны ирц 80 гаруй хувийн ирцтэй байна.
Санал хураалт үргэлжилж байна
2017 оны 05-р сарын 03 өдөр, 14 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Canaliin hairtsagnii Hajyyd haraad zogcdog ec bn yy ene MAN arai dendvv darangyilagch yuma