Жилийн өмнө МИАТ-ийг 8 тэрбум төгрөгөөр хохироосон хүмүүс дарга болоод пээдийжээ

2017 оны 05-р сарын 03 өдөр, 14 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
miat

Өнгөрсөн жилийн яг энэ өдөр Ховд аймгаас Улаанбаатарыг чиглэн нисэх гэж байсан МИАТ ХХК-ийн ОМ7056 нислэг гүйцэтгэж байсан “Боинг” онгоц осолдох шахсан. Бүтэн жил өнгөрөхөд МИАТ энэ тухай мартжээ.

Тухайн үед онгоц хөөрөхөөр хурдаа авах үед нэг талын дугуй нь салж унаад золтой л осол болоогүй. Дотор нь сууж явсан зорчигч,хөлгийн багийн гишүүд нийлээд 100 гаруй хүнийг бурхан ивээсэн юм. Зорчигчдын амь насанд аюул заналхийлсэн тэр явдал МИАТ-ийн хэнэггүй дарга,ажилтнууд,засварын нөхдөд сургамж болсон гэж найдъя.

Тэр үед онгоцонд сууж явсан зорчигчдын ярьж байснаар, онгоц хөөрөхөөр хурдаа авах үед дугуй нь салж унахад онгоц нислэгийн зурвасаас гарч, шороон зам руу эрчээрээ орсон. Говийн “угалз” гэлтэй их хэмжээний тоос, шороо босч юу ч харагдахгүй харанхуйлсан. Тэр үед ямар их айсныг үгээр илэрхийлэх арга алга,хүмүүс хашгирч сандран хачин юм болсон гэж зорчигч А,Д,М нарын олон хүн ярьж байсан.

Харин МИАТ компанийн удирдлага фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” хэмээн мэдээлж байсан. Онгоц осолдох шахсан байтал “ сүртэй юм болоогүй” гэсэн шиг юм яриад сууж байсан дарга нарт хүний амь тийм ч үнэтэй биш аж.

Агаарын хөлөг хурдаа авч хөөрөх, хурдаа сааруулж газардах аль аль нь хамгийн их хариуцлага шаарддаг гэж туршлагатай “шонхрууд” ярьдаг юм билээ. МИАТ-ийн дарга нар “Манай засварынхан мундаг. Өөрийн онгоцыг байтугай гадаадын онгоцуудыг ч засдаг” гээд л нэг хэсэг рекламдсан. Үнэхээр тийм мундаг юм бол онгоцны дугуйг салж унагасан нь ямар учир байв гэх мэт асуулт хариу нэхнэ. Тэр байтугай Ховдын нислэг доголдсоноос шалтгаалан зуны нислэг хойшилсон, Малайзаас онгоц түрээсэлж Ховдод аваачиж онгоцоо зассан. Сайханбилэгт Нямдаваа тал засаж байгаад ийм алдаа гаргасан. Хохирол нь 8 тэрбум хавьцаа туссан гэх шүүмжлэл нэлээд гарсан ч хаврын хавсарганд хийсч,сонгуулийн шоунд нам дарагдсан.

МИАТ-ийн одоогийн захирал Г.Тамир,нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд нарт хаягласан тус компанийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал хачин жигтэй нам жим болдог гэх яриа Нисэхийн дэнжээр бишгүй сонсдоно. Г.Нямдаваа гэх нөхрийг ИНЕГ-ын дарга байхад Мөрөнд онгоц доголдсон яг ийм алдаа гарсныг цэвэрхэн аргалсан гэдэг.

Н.Ганболд даргын төрсөн дүү нь Д.Оюунхоролын сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараагаад сүүтэгнэж явсан гэгддэг. Н.Ганболд даргатай холбоотой яриа аль олон гарсныг тэр гэхэв. Аэро Монголиа компанид МИАТ-ийн нэр дээр “Боинг” авч өгнө гээд өчнөөн харайлгасан. Яг авах гэж байтал сонгуультай нүүр тулаад нам болсон. Үнэндээ бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтээ үйлчилж гүйсэн нь тэр. 11 дүгээр сард МИАТ компани Малдив руу хоёр сар онгоцоо түрээсэлсэн.”Нойтон” түрээсээр гэрээлсэн тул нисэх бүрэлдэхүүнтэй явсан. Уг гэрээнээс сая гаруй доллар сох дутсан, тэр их мөнгийг хэн гээч “мангас” иддсэнийг одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өнөөгийн нислэг хариуцсан захирал Н.Ганболдтой холбоотой гэж нисэхийнхэн сэм ярилцаж буй. Олны үг ортой гэдэг. Тэгэхээр шалгаж тогтох ёстой. Ер нь МИАТ бол тэнд л данстай бол хэн ч шанагаар хутгахгүй юмаа гэхэд халбагадаад идээд байж болдог газар болсон нь нууц биш. Тэнд хэр удаан жил ажилласнаас шалтгаалж нэр хүндээ өсгөсөн,дураараа авирлан баяжсан хүмүүс цөөнгүй. Тэр ч байтугай дарга нарт зусардан бялдуучилж явдаг хүмүүстэй хариуцлага тооцдоггүй магтан сайшааж хөхиүлэн урамшуулж байдаг аж.

Н.Дөлгөөнжин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.21.117.***)
    2017/05/08 20:44

    Ajlaa gaigui khiij baigaa khumuus ruu ingej ineedteigeer dairakhaa bolimoor yum doo. Khezee MIAT odoogiinkh shig ingej sain ajilladag baisan yum be. Zugeer l urd urdakh ajlaa khiigeech.

    (0) (0)
  2. delden
     (27.123.214.***)
    2017/05/04 18:44

    bas l neg songuuliin surtalchilgaa blgui dee

    (0) (0)
  3. Зорчигч
     (182.160.1..***)
    2017/05/03 18:02

    Үнэхээр аймаар юм болсон энэ хэрэг яагаад чимээгүй болсон юм болоо гэж бодоод байдгийнш дээ тэр үед хэн ч уучлал гуйгаагүй хүмүүс үхээгүй нь их юм гэж бодоод л өнгөрсөн нисэх зөвшөөрөл олгосон Нямдаваа Дашням гэж хүмүүс байдаг сонссон

    (0) (0)
  4. Үнэнжаргал
     (43.242.241.***)
    2017/05/03 17:27

    Өнгөрсөн 3 сард УБ-Москва-Берлин чиглэлийн онгоцонд эвдрэл гарч Москвад саатсан. Лондонгоос запас ирэх хооронд зорчигчдыг замын онгоцонд дайж явуулсан.МИАТ ер нь дандаа л тэгж бдаг.Нэг л өдөр юу ч болохыг таашгүй. Найдваргүй шүү дээ хүмүүсээ

    (0) (0)