Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолыг үндэслэн, Монголын оюутны спортын Азийн бүсийн “Универсиад IV их наадам” 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотын Политехникийн их сургуулийн спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн наадмыг Монгол улсын БСШУСЯ, Биеийн тамир спортын газар, Монголын оюутны спортын холбоо, МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ дахь МОХ хамтран зохион байгуулав.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагааг МУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг үг хэлж, морин хуурын хөг аялгуу заалны жаврыг үргээн, төрийн дуулал, үндэсний дуунууд эгшиглэн ёслол төгөлдөр болж өнгөрлөө .
БНХАУ-ын Бээжин, Шанхай, Тяньжин, Нанжин, Ухань, Хөххот, Тунляо, Ши Ан, Тайвань болон БНСУ-д суралцаж буй 200 гаруй оюутан сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 3 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж дараах амжилтыг үзүүллээ.
Сагсан бөмбөг:
эрэгтэй- 1. Тайвань хот эмэгтэй- 1. Хөх хот
- Шанхай хот 2. Бээжин хот
- Хөх хот 3. Солонгос улс
Ширээний теннис:
эрэгтэй- 1. Б.Эгшиглэн /Бээжин хот/
- Г.Амартүвшин /Солонгос улс/
- Ж.Батсайхан /Тяньжин хот/
эмэгтэй- 1. Г.Индра /Бээжин хот/
- Б.Уянга /Хөх хот/
- Э.Очирсүрэн /Хөх хот/
Хос төрөл- 1. Б.Эгшиглэн, Г.Индра /Бээжин хот/
- Г.Амартүвшин, Б.Гиймаа /Солонгос улс/
- Б.Сансар, Б.Уянга /Хөх хот/
Шатар:
эрэгтэй- 1. Н.Баянмонгол /Нан Жин хот/
- Н.Баярсайхан /Хөх хот/
- Б.Лхагвасүрэн /Хөх хот/
эмэгтэй- 1. Б.Билэгжаргал /Ши Ан хот/
- Б.Мандухай /Шанхай хот/
- М.Уранцэцэг /Бээжин хот/
Багийн дүнгээр:
- Хөх хот
- Бээжин хот
- Шанхай хот, Солонгос улс
Тэмцээний шагналыг МУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, элчин зөвлөх Т.Батцэцэг, БНХАУ-ын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн Пан Чи Лин нар гардуулав.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье!