Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тавдугаар сарын 13,14-нд тохиож байна. Уг өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, иргэд нийтийн болон хувийн эзэмшлийн талбай, цэцэрлэг, гудамж, хашаандаа мод, бут, сөөг, цэцэг тарих юм. Мөн бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтаж энэ сарын 6,7-нд “Жуков”-ын талбайд мод, бут сөөг, цэцэгний үрсэлгээг иргэдэд хямдралтай үнээр худалдаалах юм. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас аж ахуй нэгж байгууллага, иргэдийг бүх нийтээр мод тарих ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Hogondoo daragdsan duureg ..hogooo tseverleh heregtei sh dee .. Tov gudamnuud hog Ihtei ezengui yum shig bdag .. gadaad zochid daguulj yavahad ichmeer bdag yum ,,
BZDUUREGT X APARTMENT GED GOE BAIR BNAAA