Ирээдүйтэй,шөрмөстэй жүдочид Азербайжаны өмнөөс зодоглоно

2017 оны 05-р сарын 02 өдөр, 17 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
judo

Монголын жүдочдыг Азербайжаны жүдо бөхийн холбоо урьсан гэх мэдээ хаврын хавсарга эхлэхийн түрүүчээр сонсдсон. Үнэн байжээ. Азербайжаны жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоонд гурван жүдочийг тус улсын шигшээ багт гишүүнээр авах талаар санал ирүүлсэн байна. Жүдо бөхөөр дэлхийд алдартай азербайжанууд яагаад Монголоос тамирчид урих болов, бөхгүй болов уу гэсэн асуулт хариу нэхэв.

Тус улсын жүдо бөхийн холбооноос 2020 онд Токиод болох олимпийн наадамд хүчирхэг эмэгтэй багтай оролцох зорилго тавьжээ. Тиймээс гадаадын орнуудаас ирээдүйтэй,шөрмөстэй, хүчтэй жүдочдыг урьсан нь тэр.

Монголын тамирчдаас -48кг-ын Э.Базаррагчаа, -52кг-ын П.Буянхишиг, -57кг-ын М.Ичинхорлоо нар эх орноо орхиж,Азербайжаны шигшээ багийн нэрийн өмнөөс зодоглохоор болсон байна. Санаа шулуудсан жүдочид маань Азербайжанд очиж шигшээ багтайгаа бэлтгэлдээ оржээ. Тэд энэ сарын дундуур болох Лалын шашинт орнуудын спортын их наадмын сонгон шалгаруулалтад Азербайжаны өмнөөс анхны тулаанаа хийнэ.

Монголын жүдо бөхийн холбоонд Турк улсаас мөн ийм санал ирсэн байгаа гэж эх сурвалж ярьж байна. Дэлхийг “айлгадаг” монгол тамирчид маань аль нэг улсын хөлсний тамирчин болоод гадагшаа яваад эхэлсэн. Эх орон, жүдогийн холбоо,шигшээ багийнхан эрхбиш бодож тунгааж байдаг гэж найдъя.

Н.Наран

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх