Сибирийн их түймрийн утаа хоолой хорсгож эхлэв

2017 оны 05-р сарын 01 өдөр, 17 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sibir

Манай улстай хиллэдэг ОХУ-ын зарим нутгаар их хэмжээний түймэр дэгджээ. Тус улсын Эрхүү муж, Буриад Улсын нутаг дахь Сибирийн ойд түймрийн гал дүрэлзэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-д гарсан түймрийн утаа Сэлэнгэ аймаг руу бүрхэн орж ирж хоолой хорсгож эхлэв.Түймрийн утаа өнөөдрөөс нийслэл рүү салхиар хөөгдөн орж ирж байгаа тухай ярьж байна. Жил бүр хаврын хуурайшилтын үеэр Сибирийн ойд түймэр гарч улмаар манай хилийг даван орж ирдэг. Энэ жилийн хувьд бас л орж ирлээ. Эрхүү мужид нийтдээ 2000 гаруй га газрыг хамарсан 44 түймрийн голомтыг унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байгаа бол Буриадад 1000 орчим га талбайд түймэр дүрэлзсээр байна. ОХУ-ын Онцгой байдлын яамнаас гал унтраах тусгай зориулалтын Ил-76, Бе-200 онгоцуудыг Сибирь рүү нисгэжээ. Түймрийн голомтод 26 мянган цэргийн албан хаагчийг дайчлан илгээсэн байна. Галыг цурманд оруулах,унтраах ажилд хүн хүч техник өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч номхруулж чадахгүй байгааг онцгой байдлынхан мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх