ОХУ-аас Таиландын Бангкок хотын чиглэлд нисч явсан “Аэрофлот” компанийн зорчигч тээврийн онгоц гэнэт “агаарын нүх” рүү орж хүчтэй шидэгдсэн байна. Мэргэжлийн хүмүүсийн ярьдгаар “агаарын нүх” гэдэг нь маш хүчтэй агаарын урсгал аж.
Хамгаалалтын бүсээ зүүгээгүй зорчигчид бэртэж гэмтсэн байна. Тэд суудлаасаа шидэгдэн хана,дээвэр мөргөж унажээ. Бэртэж гэмтсэн 25 зорчигчийн зарим нь нуруу нугасны гэмтэл авсан байж болзошгүй байгаа тул эмнэлгийнхнийг иртэл тэднийг хөдөлгөөнгүй хэвтэж байхыг онгоцны үйлчлэгчид хүссэн байна. Уг онгоц Таиландын нийслэлд газардсаны дараа бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Ер нь онгоцонд нисч явах үедээ хамгаалалтын бүс заавал зүүж явах нь амь насанд өлзийтэйг “Аэрофлот” сануулж байна.