Өнөөдөр дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны баярын өдөр. Монголчууд социализмыг барьж байгуулж байхдаа энэ өдөр жанжныхаа талбай дээр уриа цуурайтуулан жагсаж байдагсан. Харин одоо тэнд төрийн бодлогыг эсэргүүцсэн хүмүүс суулт зарлаж,өлсөж цангах тухай ярьж байна.
Сүүлийн үед Монголын хараагүй иргэд төр засагтаа нэлээд гомдож яваагаа ярих болсон. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, хараагүй иргэдийн төлөөлөл өнөөдөр өлсгөлөн зарлахаар болсноо мэдэгдлээ. Тус холбооноос өнгөрсөн сарын 24-нд төрийн гурван өндөрлөгт хандан хүргүүлсэн хараагүй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой шаардлагын хариуг энэ сарын 1-ний дотор өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Тиймээс өлсгөлөн зарлахаар болжээ. Өлсгөлөн өнөөдөр 12.00 цагаас эхлэх бөгөөд хараагүй иргэдийн төлөөллүүд Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт хийх юм байна. Хараагүй иргэдтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн асан Г.Уянга 10 хоног суулт хийнэ хэмээн мэдэгдэв.
Тэрээр өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд сууж эхлэх Тэрээр, “Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Хоёр сарын хугацаа бага хугацаа биш. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хугацаанд юу хийхийг харж байна” гээд түүнийг огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Г.Уянга өөрийг нь дэмжиж байгаа иргэдийг төв талбайдаа цуглахыг уриаллаа. Хэрэв 10 хоногийн дотор төв талбайг дүүргэж, 4000 хүн цуглавал, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ тэр хэлэв.
Н.Намуун
Үхэрмонголчуудын төлөө тэмцэх хэрэг байна уу чацга царайлсан мангарууд МАН-даа дээрэлхүүлээд хятадын колони болохдоо таарсан мангарууд шүү дээ тэмцэж чадахгүй арчаагүй үхэр шиг ам амандаа л мөөрөхөөс өөр юу хийхгүй
Хулгайч нарт төрөө баялгаа эцэг эхээс мал сүргээ адуулан амьдарч ирсэн нутаг ус өвөлжөө хаваржаагаа дээрэмдүүлэн Эдийн засагын эрх чөлөөгөө хулгайлуулсан ард түмэн Ажилчан ангийн эрх чөлөө эв нэгдлийн тэмцэлийн бэлэн тэмдэг болсон Майн 1 ний өдөр босож тэмцэж байгаа нь маш их утаг учиртай их тэцэлийн эхлэл байж болох юм Ард түмнийг тэнэг хэмээх бодож байгаа хулгайч нар буу андуур МАЙН НЭГЭН МАНДАН БАДАРЧ АЖИЛЧИН МАЛЧИН ТАРИЧИН ХУЛАЛДААЧИН ХУЛГАЙЧ НАРТ БАЙДГАА АЛДАЖ ҮГҮҮРСЭН ЯДУУС ТӨРД ҮҮРЭЛСЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫГ ҮГҮЙ ХИЙЖ ЯЛАН ДИЙЛНЭЭ