МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 05 ДУГААР САРЫН 01-НЭЭС 05-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ
АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 01-ний Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 01-ний Даваа гарагт:
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
- Хотын статусыг тодорхой болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.
05 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:
- Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Таван толгойд байрлах Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцах 09.00 цагаас.
05 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
- “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
- Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
- Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.
05 дугаар сарын 04-ний Пүрэв гарагт:
- Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
05 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ /;
- Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ /;
- “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн талаар холбогдох албан тушаалтнуудын мэдээлэл сонсох;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын дагуу/.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн талаар Улсын Их Хурлаас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, тус үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, 2017 онд хувьчлагдах объектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл;
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
- Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
- “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
7.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан 14.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хийсэн ажлын тайлан;
- Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлэл;
- Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явц байдлын талаархи мэдээлэл.
05 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
- Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
- Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
- Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
- Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.04.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
- “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 04, 05-ны Пүрэв, Баасан гарагт:
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар”.