МҮХАҮТ Монгол улсын засгийн газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг 16 дах жилдээ зохион байгууллаа.
Энэхүү шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу шалгаруулжээ.
Монгол улсдаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, биологийн нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх тал дээр бусаддаа үлгэр жишээ болж буй өдгөө 25 жилийн түүхтэй Монполимет Групп энэхүү нэр хүндтэй шагналыг 14 дахь удаагаа хүртэж байгаа нь Үндэсний хөрөнгө оруулалттай дотоодын компаниудын нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн нэр хүндтэйгээр авч явж байгаагийн нэг илэрхийлэл боллоо.
Монполимет Групп нь Монгол Улсдаа уурхайн биологийн нөхөн сэргээлтийг шинжлэх ухааны түвшинд хөгжүүлж мөн 2015 оноос Монцемент төслийг амжилттай хэрэгжүүлж жилд 1 сая тонн олон төрлийн цемент үйлдвэрлэх үйлдвэртээ ногоон технологи, байгальд ээлтэй инновацийг нэвтрүүлжээ.
Энэ нь МУ-даа анхдагч тооцогдох үйлдвэрээс гарах илүүдэл дулаан хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөргөлтөөс гарсан болон ахуйн бохирдолтой усыг цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд өгсөн зэрэг олон шинэлэг шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал байлаа.
Монполимет Групп нь улс орны эдийн засгийн хүнд хэцүү байгаа энэ уаг үед компанийн ажилчдынхаа ажлын байрыг бүрэн бүтнээр нь авч үлдэж чадсан, гадны хөрөнгө оруулалт татсан, улсад төлөх татвар хураамж, зээлийн эргэн төлөлт нь хэвийн жигд явж байгаа зэрэг нь ТОП аж ахуйн нэгжээр шалгарах үзүүлэлт болжээ.
ezen ni UIH gishyyn Garamjav gedeg avgai shyy dee. Bayn hyn turd orood balag ihtei dee