Ц.ГАРАМЖАВ: Хүний нэр төрийг гутаан доромжилж, дайрч давшлах гэдэг бол байж болшгүй асуудал юм

2017 оны 04-р сарын 28 өдөр, 11 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
garamjav

Гүтгэх бол нийгмийн ёс зүйн хэм хэмжээг алдагдуулсан зөрчил юм. Тийм учраас ямар нэг зохицуулалт зайлшгүй байх ёстой. Үүнийг зөвхөн аль нэг салбарлуу хандуулж тэр тусмаа сэтгүүл зүйн салбарлуу хандуулж хуулинд заалт ороогүй. Харин үүнийг хэвлэлийнхэн маань өөртөө нааж ойлгоод байгааг би гайхаж байна.

Сэтгүүлч, сэтгүүл зүйн салбарынхны хэвлэн нийтлэх, хардах тэр бүх эрхийг эрүүгийн хуулийн 15.3 дахь заалтаар маш сайн хамгаалж өгсөн байгаа. Хэрвээ энэ салбарын хэвлэн нийтлэх эрхэнд ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн, дарамтласан, хааж боосон ийм тохиолдолд хувь хүн болон хуулийн этгээдийг олон төрлийн арга хэмжээ авахаар заагдсан байгаа. Үүгээрээ хэвлэн нийтлэх, хардах, эрэн сурвалжлах эрхийг баталгаажуулж өгсөн байгаа. Харин энэхүү зөрчлийн тухай хуулиар эрүүгийн хуулинд байсан гурван ч зүйл заалтыг нь татаж авчраад сэтгүүлч болон хэвлэн нийтлэгч нь эх сурвалжаа сайн тодорхойлоогүй, мэдээллийн үнэн зөв байдлыг нятлаж шалгалгүйгээр олон нийтэд тараасан тэр нь гүтгэлгийн шинж чанартай байвал эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд байсныг болиулж захиргааны журмаар буюу торгох арга хэмжээ авахаар шийтгэлийг зөөлрүүлж өгсөн байгаа.

Харин энэ хуулийн торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх нь миний санал байсан. Учир нь торгуулийн хэмжээ их байвал хүнийг болон хуулийн этгээдийг ор үндэсгүй гүтгэх гэдэг энэ зүйл багасах юм болов уу, нийгмээрээ үүний эсрэг тэмцэх юм болов уу гэсэн үзэл бодлоор санал оруулсан. Түүнээс биш үүнийг би аль нэг салбарлуу чиглүүлж хэн нэгэн сэтгүүлчрүү чиглүүлж иргэдийн мэдэх эрхийг хаан боогдуулж үүнийг хийгээгүй.

Харин торгуулийн хэмжээ өндөр байгааг иргэд маань хэлж, хэвлэл мэдээллийнхэн маань хэлж байгаа болохоор байнгын хороон дээр гаргасан саналаа би татаж авсан. Гэсэн хэдий ч би үзэл бодолдоо үнэнч байна. Би хэзээ ч иргэдийнхээ гэрэл гэгээтэй амьдралын төлөө, хүний халдашгүй нэр хүндийг ор үндэсгүйгээр гүтгэн доромжлохын эсрэг тэмцэнэ. Хүний алдар нэр, аав ээжээс өгсөн ариун нандин нэр төрийг гутаан доромжилж, дайрч давшлах гэдэг бол байж болшгүй асуудал юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 7 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (202.70.34..***)
    2017/05/04 14:45

    Ирэгдийнх нь гэрэл гэгээтэй амьдралд Номто баяр та хоёрын хөгжлийн банкнээс зээлээд бид татвараараа нөхөх гээд байгаа тэрбумууд хэрэгтэй байна. Гарамжаваа

    (0) (0)
  2. Минжуна
     (202.9.41.2.***)
    2017/04/29 08:30

    Та өөрөө өрөө төлчихөөч ээ. Худлаа бултаад л том том юм яриад байх юм. Эхлээд тэр их өрөө төлчих тэгэх үү. Гуйж байна.

    (0) (0)
  3. zochin
     (202.131.22.***)
    2017/04/29 00:41

    Erh medeldei bolonguut l uurtuu zoriulj huuli sanaachilch bdag mun ch uchuuhen bna da mongoliin min uls tur ene avgaig yay da baiz

    (0) (0)
  4. ЦЭЦЭН
     (122.201.21.***)
    2017/04/28 19:26

    ҮНЭНИЙГ НЬ ХЭЛВЭЛ ГҮТГЭСЭН БОЛДОГ ХОРВОО. ОДОО АМ ӨЧИГГҮЙ ШОРОНД ХАТААХ НЬ Л ДЭЭ.

    (0) (0)
  5. zochin
     (103.229.12.***)
    2017/04/28 14:51

    GARAMJAB gishuun zeb l hkelj baina . SARANGEREL OYUNCHIMEG nar setgyylchdedeee zebeer oilguulahkiin orond bi l lab batlahkgyi gej ichihk ch ugui yril suuna. Hkuniig sanaataigaar gutgej bolokh um baina. HKARIN ENE SETGUULCHID EERSDIIGEE EMEEREKHDEE YASAN MUNDAG UM BE, SURTEI ULAAN TOM USGEER ARAI DENDUU SETGUULCHIDEE TA nar eersdee soeltoi baigaach ter tom surtei ulaan bichigiig chin hkaraad yun ayul garchikhaabee gej bodloo….

    (0) (0)
  6. зэндмэнэ
     (43.242.241.***)
    2017/04/28 12:34

    хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг биз дээ алдаа гараа л биз залруулаад ойлголцож болно шүү дээ заавал туйлшраад яахын бэ нөхөд минь ээ

    (0) (0)
  7. baigal
     (139.5.217..***)
    2017/04/28 12:22

    ene balai avgai odoo bolnoo lkkkkkk

    (0) (0)