Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв Жакарта хотод нээгдлээ

2017 оны 04-р сарын 27 өдөр, 15 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
jak

Монголын аялал жуулчлалын мэдээллийн төвийн нээлт Жакарта хотноо 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. Элчин сайд Ш.Батцэцэг, “Жабабэка” группын Ерөнхий захирал Пурномо Сисвопрасэтижо нар ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ энэхүү төв нь Индонезийн жуулчдад Монголын аялал жуулчлалын талаар бүхий л мэдээлэл өгөх, холбогдох байгууллагуудын хооронд гүүр болох зорилготойг онцлон тэмдэглэв.

Ирсэн зочдод зориулж, ЭСЯ-ны зөвлөх Д.Энхтайван Монголын аялал жуулчлалын салбарын тухай, “Mongolian Guide Tour” ХХК-ийн захирал Ч.Буянбадрах Монголын жуулчлалын гол чиглэлүүдийн талаар тус тус танилцуулга хийж, зочдын асуултанд хариулав.

Нээлтийн ажиллагаанд индонезийн аялал жуулчлалын 20 гаруй компаний төлөөлөл оролцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх