Сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо

2017 оны 04-р сарын 25 өдөр, 19 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
setguulch

Эдийн засгийн сэдвээр бичдэг сэтгүүлчдэд уул уурхайн салбарын мэдээлэл өгөх зорилгоор цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөсний анхных нь өнөөдөр боллоо.

Энгийн ярианд болон эрхзүйн актуудад буй “Нинжа, Хувиараа ашигт малтмал олборлогч, Бичил уурхай эрхлэгчид” гэх нэршлийн зааг ялгааг гаргаж бичихээс эхлээд УУХҮЯ-наас бичил уурхайн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүй орчин хүртэл хэд хэдэн сэдвээр мэдээлэл хийж, сонирхсон асуултанд нь хариулав.

Ядуурал, ажил эрхлэлт, орон нутгийн хөгжил, хамтын ажиллагаа, байгаль орчин, хүний эрх, хүүхэд хамгаалал зэрэг олон зүйлтэй уялддаг бичил уурхай асуудлыг дагнан хөндсөн дээрх сургалтад Хүний эрхийн үндэсний комисс, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ.

“Уул уурхайн сэтгүүлчид” сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран зохион байгуулав.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх