Харвардын их сургуулийн сертификатыг эх орондоо өвөртлөх том боломж

2017 оны 04-р сарын 25 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bolddd

Академич Шаравын БОЛД

Дэлхийд нэрд гарсан Харвардын Анагаах ухаанысургуулийн “The Training to Teachers” (Т2Т) есөн сарынхөтөлбөр Монгол Улсад хэрэгжихээр болсон сайханмэдээг сонсоод сэтгэл дотроо тун их олзуурхаж байлаа. Гэтэл удалгүй уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэгторж ажиллахаар болж хөтөлбөрийн мөн чанар, ачхолбогдлыг илүү гүн мэдэх боломж олдсоны зэрэгцээ өөрттөрсөн сэтгэгдэл, энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүс ямармэдлэг, чадвар цаашлаад нэр хүнд олж болох талаарсанал, бодлоо хуваалцахаар шийдлээ. “The Training to Teachers” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Эмзүйн ШинжлэхУхааны Их сургууль (хуучин Монос дээд сургууль) болонХарвардын Анагаах ухааны сургуулийн хооронд 2017 оныдөрөвдүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулж гарын үсэгзурж баталгаажуулж, Монгол Улсын БСШУСЯ дэмжинажиллахаар тохиролцов. Хөтөлбөрийн үндэснийзохицуулагчаар “Монос” группийн ЕрөнхийлөгчЛ.Хүрэлбаатар сонгогдон, Эмзүйн Шинжлэх Ухааны Ихсургууль, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ хамтран гардан хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байна.

ХҮСЭЛ БИЕЛЭЭГҮЙ Ч МӨРӨӨДЛӨӨ ОРХИОГҮЙ

1990 оны эхээр АУИС-ийг дөнгөж төгсөөд ЭМЯ-д мэргэжилтэн сонгон авах шалгаруулалтад тэнцэн ажилд ороодудаагүй байтал газрын дарга маань дуудаад АНУ-ын Харвардын Анагаах ухааны сургуулийн “Нийгмийн эрүүлмэнд”-ийн хоёр жилийн магистрын сургалтад суралцуулах боломж олгосон албан бичиг ирсэн байна. Залуу хүнийхувьд шаардлагыг нь хангавал яам чамайг дэмжээд явуулна гэлээ. Би ч уг бичгийг аваад бараг л явчихсан юм шиг лбаярлалаа. Тэр үед Харвардын их сургууль гэж алдартай сургууль байдгийг дуулснаас цаашгүй ч АНУ, Харвардруу явна гэхээс хөл газар хүрэхгүй байлаа. Гэтэл удалгүй ихээхэн бэрхшээл гарч эхлэв. Юуны өмнө ирсэн бичгээанглиас монгол хэлээр орчуулах шаардлагатай болов. Миний хувьд тэр үед англи хэлний цагаан толгой ч мэдэхгүйнэгэн байв. Тэгээд ойрхон байдаг Гадаад харилцааны яам руу очиж англи хэл мэддэг хүн олж уулзан гол утгыг ньорчуулуулж ойлгож авлаа. Биднийг АУИС төгсөж байхад АУИС-ийн гол гадаад хэл нь орос хэл байлаа. Философи, намын түүх, ШУКО, диалектик материализмийн хичээлээс бусад мэргэжлийн хичээл орос хэлээр, уламжлалтанагаах ухааны ангийн гол хичээлийг төвөд, монгол бичгээр зааж байв. Эдгээр нь одоо түүх болон үлджээ. Харвардын Анагаах ухааны сургуулийн “Нийгмийн эрүүл мэнд”-ийн магистрын сургалтын үндсэн шаардлага ньангли хэлний TOEFL шалгалт өгөх хэрэгтэй байсан юм. Яг үнэнийг хэлэхэд тэр үед TOEFL гэдэг товчилсон үгийнутгыг ч мэдэхгүй байлаа шүү дээ. Тэгээд Гадаад харилцааны яам руу дахин очиж нарийн учрыг нь ойлгож аваад TOEFL-ийн 500 оноо авна гэдэг бүтэшгүй ажил болохыг мэдэж, ирсэн бичгийг нь аваад өнөөг хүртэл хадгалж явна. Харвардад сурах хүсэл биелээгүй ч мөрөөдсөөр өнөөг хүрчээ. Гэтэл эх орондоо Харвардын Анагаах ухаанысургуулийн Т2Т хөтөлбөрт есөн сар суралцах боломж олдож байна. Би л лав үүнийг алдахыгхүсэхгүй.

ТӨГССӨН СУРГУУЛИЙН НЭР ХҮНД ЧУХАЛ УУ?

Ямар сургууль төгссөн нь чухал биш. Ямар мэдлэг олж авсан нь чухал гэж хэлцдэг. Гэвч гадаадын зарим орондсургуулийн нэр хүнд чухал байдаг байна.

Миний бие ДЭМБ-ын “Эрүүл мэндийн удирдах ажилтны дээд курс” гэж монголчилж болох курст суралцах боломжолдож ДЭМБ-ын бүсийн төв оршдог Филиппин Улсын Манила хотыг 1999 оны сүүлээр зорьлоо. Тэнд очиходБНХАУ, Япон, БНСУ, Монгол Улс гэх мэт найман орны 20 гаруй эрүүл мэндийн мэргэжилтнүүд цуглан суралцажбайв. Ихэнхдээ л тухайн орны ЭМЯ-ны хэлтсийн дарга, түшмэдүүд, эрүүл мэндийн томоохон төвийн удирдахажилтнууд байлаа. БНСУ-аас ЭМЯ-д гурван өөр хэлтэс толгойлдог гурван хүн иржээ. Хэдийгээр албан тушаалынтөвшин адилхан ч Янг гэдэг нөхрийг нөгөө хоёр нь ихэд хүндэлж харьцана. Нас ойролцоо, ижил төвшингийналбан тушаалтай, адилхан дээд боловсролтой байж нэгийгээ арай илүү бүр илт хүндлээд байгаа нь сонинсанагдав. Тэгээд нилээд ойртож дотно болсны дараа энэ байдлыг асуухад Янг бол Сөүлийн үндэсний их сургуультөгссөн харин бид хоёр Кореа их сургуулийг төгссөн. Сөүлийн үндэсний их сургууль бол Солонгостоо нэг номерт, манай сургууль гуравт ордог. Тиймээс бид илүү хүндлэл үзүүлдэг хэмээн хэлсэн юмдаг.

Дэлхийд нэр хүндээрээ эхний 10-т ордог их сургуульд суралцсан хүмүүс ажилд орох, удирдах албан тушаалхаших, карьер ахих боломж өндөр байдаг нь нотлогджээ. Тэр дундаа Харвардыг төгсөнө гэдэг нь хамгийн томшалгуурын нэг юм. Манай улсад ч үүний баталгаа болсон эрхмүүд байна. Тухайлбал: Монгол Улсын ЕрөнхийлөгчЦ.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “АрдСанхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “Алтай холдинг” ком­па­нийн ТУЗ-ийн дарга Б.Бат­түшигнарыг дурдахын зэрэгцээ гадаадын нэр хүндтэй компани, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуульд ажиллажбайгаа хүмүүс гээд бүгд л сайн явна. Үнэхээр саяхан хүртэл Харвардын их сургуульд суралцах нь биелэшгүй мэтсанагддаг байсан. Гэтэл одоо уг сургуульд таван монгол оюутан суралцаж байна.

Харвардын сургуулиудын багш нар хичээлийн эхний өдрөөс эхлээд л “-Та нар Харвардад байгаа учраас, Принстон, Станфорд юу юм!…” гээд л лекцээ эхлүүлдэг юм билээ” (http://www.khongi.com) гэж бичснийг олжуншсан. Энэ нь нэг талаас хэт бардам, таагүй  илэрхийлэл боловч цааш ухан ойлговол бодох юм бас бий гэжухаарч байна. Ямар ч байсан Харвардын Анагаах ухааны сургуулийн Т2Т хөтөлбөрт суралцах нь алдаж болохгүй “Алтан” боломж энэ удаа бидэнд олдож байна. Цаашид хэн болох нь Танаас бас шалтгаална.

ИХ СУРГУУЛИЙН ҮНЭЛЭМЖ

Харвардын их сургуулийн төгсөгч, богино хугацааны суралцагсдаас 76 эрдэмтэн, урт хугацаагаар ажилласан 41, богино хугацаагаар ажилласан 34 судлаач Нобелийн шагнал хүртэж, Пулитзерийн 38 шагналтан төрөн гарчээ. Энэ нь уг сургуулийн хамгийн том үнэлгээ юм. Одоохондоо манай улсын их, дээд сургуулийн эрдэмтэд, судлаачдаас Нобелийн шагналтан төрөөгүй байна. Яваандаа төрнө гэдэгт эргэлзэх хэрэгггүй. 2017 оны байдлаарАНУ-д Хүмүүнлэгийн болон Шинжлэх Ухааны Америкийн Академийн 228 гишүүн байгааг зарласан бөгөөдэдгээрийн дотор Харвардын их сургуулийн харьяа 13 гишүүн байна. Харвард бол дэлхийн хэмжээний эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн академик институт. Академик институтыг академичид л “чирж” явдаг. Энэ бол бичигдээгүйхууль. Манайд байдал ямар байна вэ? Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн академичид хамгийнолноороо ажилладаг сургуульд: МУИС, ХААИС, ШУТИС-иуд орж байна. Анагаахын их сургуулиудаас АШУҮИС, Эмзүйн Шинжлэх Ухааны Их сургууль (хуучин “Монос” дээд сургууль), “Ач” АУИС-д тус бүр хоёр академичажиллахын зэрэгцээ ШУА-ийн харьяа төрөлжсөн байгууллага Монголын Анагаах Ухааны Академийн гишүүдээсАШУҮИС-д 13, “Ач” АУИС-д найм, Эмзүйн Шинжлэх Ухааны Их сургуульд зургаан эрдэмтэн удирдах албантушаал хашиж, хүрээлэн, тэнхмийн эрхлэгч, төслийн удирдагч хийж, лекц уншиж байна.

Т2Т ХӨТӨЛБӨРӨӨР ЯМАР МЭДЛЭГ, ЧАДВАР ОЛЖ АВАХ ВЭ?

Т2Т нь есөн сар үргэлжилдэг, анагаахын их, дээд сургууль, коллеж, клиникийн эмнэлгийн төгсөлтийн дараахсургалтын залуу багшаас туршлагатай профессорууд,  анагаах ухааны дээд боловсролын салбарт багшлахыгхүссэн эмч нарт зориулсан онлайнд суурилсан холимог хөтөлбөр юм. Хөтөлбөрийн агуулга 9 модулаас бүрдэнэ. Үүнд: 1. Сургах ба суралцах; 2. Лекц унших урлаг; 3. Хөтөлбөрийн хөгжил; 4. Орчин цагийн сурган заах аргынстратеги-1; 5. Орчин цагийн сурган заах аргын стратеги-2; 6. Нотолгоонд суурилсан олон талт заах арга, удирдахуй ба мэргэжлийн ур чадвар; 7. Эмнэлзүйн сургалт; 8. Үнэлгээ, эргэх холбоо; 9. Анагаах ухааныболовсролын судалгаа зэрэг болно. Сургалтын эхэнд дөрвөн хоног, сургалтын төгсгөлд тав хоног ХарвардынАнагаах ухааны сургуулийн багш нар ирж семинар зохион байгуулна. Онлайн лекц нь долоо хоногийн долоонөдөр, өдөр бүр 24 цагаар тавигдсан байна. Видео бичлэгүүд нь веб платформ дээр төгссөнөөс хойш нэг жилхадгалагдана. Суралцагсад сургалтын явцад Харвардын их сургуулийн албан ёсны цахим хаяг эзэмших, цахимномын санд нэвтрэх эрх авах, багш, судлаач нартай холбоо тогтоох боломжоор хангагдана. Т2Т хөтөлбөрийгдуусгаж, шалгалтаа амжилттай өгсөн төгсөгчид Харвардын Анагаах ухааны сургуулийн гэрчилгээ авч, Харвардыних сургуулийн төгсөгчийн статустай болно.

Энэхүү хөтөлбөрт суралцсанаар анагаах ухааны орчин цагийн боловсрол, сурган заах арга болон сургалтынтехнологийн шинэчлэлийн талаарх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн шилдэг мэдлэг, чадварыг олж авна. Түүнчлэн сургалт ганцаарчилсан болон багийн гэсэн хэлбэрээр, судлахууны гүнд орох, үзэл бодлоо бүтээлчээруралдуулах аргаар явагдана.

Хэрвээ бүтээлчээр сэтгэхийг хүсвэл өөрийнхөө сэтгэлгээг чөлөөтэй илэрхийлэхэд суралцах хэрэгтэй байдаг. Шинжлэх ухааны аргыг тодорхойлсон стандарт байдаггүй ч ажиглалт, төсөөлөл, таамаглал, туршилт гэсэн дөрвөнязгуур хэсэг буйг тогтоосон. Ялангуяа шинжлэх ухаанд төсөөлөл, таамаглалд цэлмэг хөх огторгуйд нисэх мэт эрхчөлөөг олго хэмээдэг. Харин дараа нь  түүнийгээ газарт буулгаж жинхэнэ бүтээл болгоно. Энэ бол ХарвардынАнагаах ухааны сургуулийн Т2Т хөтөлбөрийн мөн чанар юм.

Эцэст нь хамгийн чухал асуудал бол сургалтын төлбөр байх нь зүйн хэрэг. 2014 онд Харвардын их сургуулийннайм хоногийн “Мэргэшүүлэх хөтөлбөр”-т 9500 ам доллар төлөөд суралцах тухай зар их явсан даа. ХэрвээХарвардын Анагаах ухааны сургуульд очиж есөн сар суралцая гэвэл чамгүй зардал гарна. Харин Монголд бол 2500 ам.доллар төлөөд суралцана. Ийм боломж тэр бүр олдохгүй болов уу?.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх