Гурван настай охин траншейны нүхэнд унаж амиа алдав гэсэн мэдээ олныг хирдхийлгэв. Дархан-Уул аймгийн Дархан сумын аравдугаар багийн нутаг дахь 4-2 дугаар байрны өмнөх бохир усны худагт бяцхан охин унажээ.
Түүний цогцсыг аймгийн Онцгой байдлын газрын аврагчид нүхнээс гаргасан байна. Орон сууцны байр,гудамж талбайд хаа сайгүй онгойж харласан таггүй траншейны нүх харагддаг. Нийслэлд байсхийгээд л траншейны нүхэнд хүн уналаа гэсэн мэдээ сонсддог.
Сүхбаатар дүүргийн нутаг дахь ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн хашааны яг үүдэнд онгорхой траншейны нүх байна,хүүхдүүд хажуугаар нь гүйлдээд байна гэсэн мэдээллийн мөрөөр тийш очив. Тус сургуулийн хүүхдүүд энэ замаар сургуульдаа ирж буцдаг аж. Гэгээн цагаан өдөр арай тийш унадаггүй юмаа гэхэд харанхуйд юу болох бол гэсэн айдас хэнийг ч түгшүүлнэ. Тус сургуулийн захиргаа,багш нар энэ нүхийг бөглөж таглахгүй бол гомдмоор муу мэдээ сонсдохыг үгүйсгэхгүй. Зөвхөн 4 дүгээр сургууль ч биш 13 дугаар хороололд ч ийм онгорхой нүх байсан гэх мэдээлэл байна. Том дарга нар, эцэг эхчүүд үүнийг анхаараасай.
Н.Намуун
захирал багш нар нь өөрсдөө унахвий ий ий ий
Тэр маанаг захирал нь хардаггүй юм уу.Таглаач дээ.