Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан болно

2017 оны 04-р сарын 25 өдөр, 11 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8794c1a7f3147cd012794fa7b2614a19

Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Хуралдаанд тус зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна.

Зөвлөлийн нэгдсэн хуралдаан өнөөдөр эхлэх бөгөөд үүний өмнө Монголын төлөөлөгчид  БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны удирдлагуудтай уулзаж хоёр улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар  санал солилцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх