Хөх монгол хамтлаг “Дорно дахин” фестивальд оролцож Италичуудыг “доргиож байна”

2017 оны 04-р сарын 25 өдөр, 11 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huhmongol1

Италийн нийслэл Ром хотноо бүтэн долоо хоног үргэлжлэх Олон улсын “Дорно дахин” фестиваль /Festival dell’ Oriente/ үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү фестивальд Монголын “Хөх Монгол” хамтлаг оролцож, монгол гэр барьж, морин хуур, үндэсний дуу, бүжиг, уран нугаралтын тоглолт үзүүлэн улс орноо сурталчилж байгаа юм. Фестивалийн нээлтэд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, ЭСЯ-ныхаа хамт олонтой оролцож, “Хөх Монгол” хамтлагынхаа тоглолтыг үзэж, монгол гэртээ монголын талаар сонирхсон италийн үзэгчид, сонирхогчдод урлаг соёлоосоо товч танилцуулж, сүүтэй цай, буузаар дайлав.
“Дорно дахин” фестиваль нь 2010 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ үеэр дэлхийн улс орнууд өөрийн түүх, соёл, урлагаа таниулж, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явуулдаг олон улсын сурталчилгааны том арга хэмжээ болоод буй. “Дорно дахин” фестиваль нь Италийн Болона, Турин, Ром, Наполи, Милан, Феружиа, Падова, Бари гэсэн 8 том хотод жилийн турш ээлжлэн зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Италийн нийслэл Ром хотноо болж байна. “Хөх Монгол” хамтлагийнхан язгуур урлагаараа дамжуулан эх орноо сурталчилан, Италичуудыг “доргиож” байна. Тус хамтлаг нь 20 жилийн өмнө Германд анх байгуулагдсан бөгөөд эдүгээ хамтлагынхан Бавари мужид суурьшин европын олон оронд монгол урлаг, соёлоо түгээн уран бүтээлээ туурвиж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх