Нийслэлийн гудамж талбайд суудлын машины тэвшний ард болон ил задгай гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгогүй гүзээлзгэнийг “Чандмань жимс”, “Ногоон сор” ХХК-ийн нэрийг барин дотоодод тариалсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэн худалдаалж байна. Иймд иргэд та бүхнийг хаяг шошгыг харж худалдаж авна уу гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Хаяг, шошгогүй гүзээлзгэнэ худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2017 оны 04-р сарын 24 өдөр, 19 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )