А.Цогцэцэг: Солонгосын эмч нар цалингүйгээр 26 хүнд хамтран элэг шилжүүлэн суулгасан

2017 оны 04-р сарын 24 өдөр, 15 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
emmm

 Элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгааны дараа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийт багийнханд баяр хүргэж, хамтарч ажилласан БНСУ -ын Асан төвийн эмч нартай цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар Монгол хүнд туслах гэсэн сэтгэлээр л ирдэг. Тэд манай багтай хамтарч ямар ч цалингүй 26 хүнд элэг шилжүүлэн суулгасан гэдгийг хэлээд, эдгээр эмч нарыг ЭМЯ- ны хүндэт тэмдгээр шагналаа.

Тэрээр цааш хэлэхдээ, МУ-д Элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа 15 орчим цаг үргэлжилж, дууслаа. Хэдийгээр хагалгаа дууссан ч хагалгааны дараах, үе шаттай явагддаг эмчилгээ маш том хариуцлага гэв.

Профессорын багийн ахлагч доктор Moon Deok-Bok, эмч Jung Dong-Hwan, Kang Woo-Hyun; анестезиолог Jun In-Gu нар цаашид ч эрсдэл өндөртэй хагалгаанд хамтарч оролцохоо илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (185.170.42.***)
    2017/06/10 16:20

    Taatai medee baina shuu. Emch nar maani ch gesen chadvarlag bolj baigaa iim ajluudiin ur dund. Talarhal ilerhiilye.

    (0) (0)
  2. Батбаяр
     (78.109.23..***)
    2017/06/06 19:59

    Сайн байна уу сайдаа танд баярлаж явдаг шүү. би айл өрх толгойлж явж байж гэрийнхнийхээ хамаг мөнгийг л эмчилгээндээ зарцуулдаг байсан. Эхнэр хүүхэд маань өдрийн талхтайгаа арай гэж залгаж байсан. Хэдэн төгрөг олно дараагийн 7 хоногийн эмчилгээнд хэрэгтэй гээд үнэндээ өөрөөсөө ч нуухаас өөр арга байгаагүй. Харин одоо миний эмчилгээг төрөөс хийж өгдөг болж сэтгэл тэнийж байна аа. Миний хүүхдүүд одоо талх битгий хэл бусдын хүүхдийн адил боорцог идэж яваа нь сайд таны гавьяа

    (0) (0)
  3. Батбаяр
     (78.109.23..***)
    2017/06/06 19:55

    14. Сайн байна уу сайдаа танд баярлаж явдаг шүү. би айл өрх толгойлж явж байж гэрийнхнийхээ хамаг мөнгийг л эмчилгээндээ зарцуулдаг байсан. Эхнэр хүүхэд маань өдрийн талхтайгаа арай гэж залгаж байсан. Хэдэн төгрөг олно дараагийн 7 хоногийн эмчилгээнд хэрэгтэй гээд үнэндээ өөрөөсөө ч нуухаас өөр арга байгаагүй. Харин одоо миний эмчилгээг төрөөс хийж өгдөг болж сэтгэл тэнийж байна аа. Миний хүүхдүүд одоо талх битгий хэл бусдын хүүхдийн адил боорцог идэж яваа нь сайд таны гавьяа

    (0) (0)