Төрийн өмчит компанийн захирал, менежерүүд сургалтад хамрагдаж байна

2017 оны 04-р сарын 24 өдөр, 12 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
surgalt

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, санхүү, хуулийн мэргэжилтнүүд болон ТУЗ-ийн дарга, гишүүд, менежерүүдэд шат дараатай сургалт явуулж байна.

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017” өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар, хуулийн болон худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүдэд цуврал сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг цуврал сургалтаар одоо мөрдөгдөж байгаа хууль, журмын талаар танилцуулахаас гадна хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг авч, төрийн болон орон нутгийн менежмент, компанийн засаглал, нийгмийн хариуцлалыг сайжруулах талаар сургалт өгч, харилцан мэдээлэл, туршлага  солилцож, олон улсын шилдэг туршлагаас хуваалцлаа.

Цаашид төрийн болон орон нутгийн өмчийн компанийн дэд дарга, хэлтсийн дарга зэрэг менежежерүүдэд шаталсан сургалтыг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх