БНСУ-ын Yonhap news агентлагийн мэдээлснээр Сөүл хотын Ёксамдон дүүрэгт нэгэн хуучин байшинг нураах үеэр хоёр монгол ажилчин дарагджээ. Аврагчид тэднийг аварсан гэж Ганнам дүүргийн галаас аврах алба мэдээлсэн байна. Сөүлийн өмнөд хэсгийн Ёксамдон дүүрэгт ажиллаж байсан хоёр монгол ажилчин буулгаж байсан байшингийн нурангид дарагдсан тухай дуудлага аврах албанд өглөөний 09:57 цагт ирсэн байна. Тухайн үед таван давхар, газар дор гурван давхартай байшинг эксковатороор нурааж эхлэхэд дотор нь ажиллаж байсан ажилчид дарагдсан аж. Байшин нурах аюултай байсан тул аврах албаныхан нурангийг хүрздэн ухаж, зай гаргасаар өдрийн 12:00 цагийн үед эхний хүнийг гаргасан байна. Цаг 30 минутын дараа хоёр дахь хүнийг аварчээ. Аврагдсан хүмүүс ухаан алдаагүй байсан нь азтай тохиолдол байв.Тэд хоёул ил шархтай байсан тул ойролцоохь эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаагийн байгууллагаас барилга нураасан компанийг хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг сахисан эсэхийг шалгаж эхэлжээ.
Н.Намуун