-Аргын тооллын 4 сарын 24. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 28, цагаагчин могой, могойг хүлэгч-25 од, уул суудал, 5 шар мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:46-19:54.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирнэ муу.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтэн сөрөг муу.
-Хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал гадагш гарах, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэхд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар