Тус сэтгүүл жил бүр Оросын тэргүүн баян 200 хүнийг нэрлэдэг. Энэ жилийн баячуудын жагсаалтыг Новатек болон Сибурын босс Леонид Михельсон тэргүүлжээ. Түүний хөрөнгө жилийн дотор дөрвөн тэрбумаар нэмэгдэж,18.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Удаахь байранд “Северсталь”-ийн захирлуудын зөвлөлийн дарга Алексей Мордашев тодорчээ. Өнгөрсөн жилд 6.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаар түүний хөрөнгө 17.5 тэрбум ам. долларт хүрчээ. Жагсаалтын гуравдугаарт Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэрийн хамтран эзэмшигч Владимир Лисин 16.1 тэрбум ам. долларын хөрөнгөөр бүртгэгдсэн байна. Түүний хөрөнгө жилд 6.6 тэрбумаар намэгджээ. “Forbes”-ын мэдээлж буйгаар Оросын 200 тэргүүн баячуудын хөрөнгө жилийн дотор 100 тэрбум ам.доллараар нэмэгдэж 460 ам. долларт хүрсэн гэжээ.
Н.Намуун