Д.Мөнхжаргал:Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн 80-90 хувь нь гэр бүлийн орчноос хамаардаг

2017 оны 04-р сарын 19 өдөр, 19 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
munkhjargal

Хоёр сар гаруйн өмнөөс хэрэгжиж эхэлсэн “Монгол хүн” хүмүүжлийн аянд төрийн  болон хувийн өмчийн цэцэрлэг 623, 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах юм.

2020 он хүртэл жил бүр 4 үе шаттай  хэрэгжих энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тус  аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал “Боловсролын салбарт 20 гаруй жил ажиллах хугацаандаа бид Монгол хүнээ бэлдэж чадаж байна уу? Бид хэзээ хэрэглэгч төвөөс үйлдвэрлэгч төврүү  шилжих бол? Монгол хүнээ бэлтгэхэд бид юун дээр алдаад байна вэ гэсэн асуултууд байнга сэтгэл эмзэглүүлж, хариултыг нь хайсаар ирсэн. Улс орны хамгийн чухал зорилго бол ирээдүйгээ бэлтгэх явдал байдаг.

Даяаршиж буй энэ үед Монголчууд бид юугаараа ондооших вэ?  Дэлхийд Монгол хүнийг ямар үнэт чанаруудаар тодорхойлох вэ гэдэг өнөөдөр нийгэмд тулгамдсан томоохон асуудал болчихоод байна. Нөгөө талаасаа хувь хүний хөгжлийг арга билэг гэж авч үзье л дээ. Тэгвэл бид аргын талын танин мэдэхүйн мэдлэг боловсролыг илүү анхаарч, билгийн талын зүрх сэтгэлийн боловсрол, хүмүүжил, Монгол хүний үнэ цэнийг бий болгодог хүн чанарын боловсролыг орхигдуулаад байна гэж үздэг. 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод энэ асуултуудын хариуг бодлогын түвшинд гаргаж шийдвэрлэхээр “Монгол хүн” аяныг  эхлүүлсэн” гэдгээ онцолж байсан юм.

Аяны талаар дэлгэрэнгүй ярьсан ярилцлагыг дараах ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх