93 жилийн түүхтэй хүнсний ууган манлай үйлдвэр АПУ компани гэхээр мэдэхгүй хүн Монголд байхгүй. Харин энэ байгууллага ажилчдынхаа төлөө хэр санаа тавьдаг вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Үүнийг хэлэхийн учир нь,өнгөрсөн бямба гаригт тус компанийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр 30 настай ажилтан гэнэт ухаан алдан унаж,эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч нас баржээ.
Идэр залуу хүн яагаад гэнэт нас барав,хувийн үйлдвэрийн ажилчин хүн биеэ гамнахгүй ажиллав уу гэх асуулт хариу нэхэж үлдэв. Анх байгуулагдсан цагаасаа архи муу нэртэй ч идээний дээж гэдэг зарчмаар олныг “ундаалсан” үйлдвэр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийг зорьж,бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад онцгой анхаарсан гэдэг. Архи,пиво,ундаагаа бусад өрсөлдөгчдөөс илүү сайн үйлдвэрлэдэг АПУ компанийхан ажилтан,ажиллагчдынхаа эрүүл мэндэд тэгтлээ анхаарсангүй юу, дэндүү ачаалалтай ажиллуулдаг юм биш үү гэх асуулт бас л хариу нэхэж байна.
Н.Дөлгөөнжин
yamarch hezyy haramsaltai um be dee, iim zaluu hyn harvaj dee, emch nar ih muu um daa.