Зуны нэг өдөр явган хүний зам дээр, гэгээн цагаан өдрөөр эр эм хоёр бэлгийн ажил хийж байхтай таардаг юм байна. Хажуугаар нь хүүхэд ч явах юм, хөгшид ч явах юм. Би гуай чинь “Бэлгийн харилцаа нь хайртай хосуудын хооронд үүсдэг нандин харилцаа юм” гэж лекц семинарынхаа үеэр ярьдаг хүн л дээ. Энэ чиглэлээр ч мөн судалгааны ажил хийж байсан юм. Гэтэл нөгөө ярьдаг, судалдаг асуудал маань улаан цайм, эрээ цээргүйгээр гудамжинд ил задгай байж байх нь тэр. Яг тулахаар нүд хальтраад харж ч чадахгүй юм билээ. Тэд мэдээж ичих, ухамсарлах, асуудалд эрүүл ухаанаар хандах чадваргүй, шал согтуу. Эрэгтэй нь юу ч болоогүй юм шиг өмдөө татаад салагалаад яваад өгөх юм. Эмэгтэй нь халуун наранд хамаг нарийн нандин хэсгээ ил гаргачихсан ухаангүй тэрийж хэвтэх юм. Тэднийг насных нь хувьд баримжаалбал 35-40 орчим настай болов уу. Энэ бол нөхөн үржихүйн нас, ид хийж бүтээх нас. Ийм нөхцөлд ямар хүүхэд бүтээгдэх вэ? Яг ийм үед олдсон хүүхэд ирээдүйд хэн байх вэ, ямар хүн байх вэ?
ХӨСҮТөвөөс хийсэн судалгаагаар нийт бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүсийн 40 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байна гэсэн байх юм. Тэмбүүтэй хүүхэд төрлөө л гэх. Бэлгийн замын халдварт өвчин нь бэлгийн харилцааны явцад халдварладаг өвчин. Бэлгийн харилцаа нь хариуцлага гэдгийг хэдэн наснаас нь ухааруулах ёстой вэ, үүнд боловсролын ямар арга замыг ашиглах нь зүйтэй вэ?
Интернет мэдээллийн хэрэгсэл одоогийнхоо янзаар хэн ч ямар ч порно киног олоод үзчихдэг нээлттэй, ямар ч зохицуулалтгүй байх юм бол хүүхэд багачууд маань нөхөн үржихүйн насан дээрээ ирэхэд эсвэл баахан бэлгийн гаж зуршилтай хүмүүс, эсвэл ямар ч бэлгийн чадамжгүй, нөхөн үржих чадваргүй хүмүүс болох магадлалтай.
Хүүхэд олохгүй байна гэсэн эмэгтэйчүүд их олон болжээ. Үргүйдлийн дийлэнх шалтгаан нь анхны жирэмслэлтдээ үр хөндүүлсэн байдаг байна. Өсвөр насны охид, оюутан охидууд ихээр үр хөндүүлж байна гэж эмэгтэйчүүдийн эмч ярьж байна. Бэлгийн боловсролыг өсвөр насанд нь өгөх гээд байдаг, гэтэл өсвөр насныхан аль эрт бэлгийн харилцааны талаарх зөв буруу мэдээллийг интернэт болон бусад эх сурвалжаас олоод авчихсан байдаг.
Бэлгийн харилцаа нь хувь хүний асуудал боловч хувь хүний үйлдлээс улбаалан нийгэмд аюултай нөхцөл байдал үүсдэг тул орчин цагт нийцсэн тодорхой бодлого, зохицуулалт хэрэгтэй байна. Бэлгийн харилцаа нь монгол улсын хүн амын нөхөн үржих асуудал, хүний чанарын асуудал, цаашилбал үндэсний аюулгүй байдлын асуудал юм.
Н.Золзаяа/НҮБ-Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр, Жендэрийн мэргэжилтэн, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн/
2017.04
Эм хүн хэт олон эр хүн цөөн байна энэ бол Үндэсний аяюулгүй байдалд аяюул учруу лах бодир зүүл
Хяталд нэг олон зуун сая хүнтэй эр хүн нь хэт олон болсон улс байна Монгол эр хүн Хоёр энхэртэй байх нь одоо зөвь шийдэр болох болно
оорийгоо их сурталчилжээ