Өнгөрсөн бямба гаригт эхэлсэн “Офшорчдын эсрэг ард түмний жагсаал” суултаар үргэлжилж байна. Төрийн ордонд УИХ-ын гишүүд Офшорын эсрэг хууль батлахтай зэрэгцэн Офшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн,Ард түмний онц зөвлөл хамтран Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан юм.
Жагсаалд 30 мянга орчим хүн оролцсон байна. Жагсаалд оролцогчдын олонх нь ахмадууд,эмэгтэйчүүд байв. Залуучууд цөөн байсан. Жагсаал зохион байгуулагчдын үзэж буйгаар, залуусын нийгмийн төлөө санаа тавих чанар хаврын салхинд хийсээгүй. Эрх баригчдын зүгээс жагсаалд оролцуулахгүй байх арга хэмжээ авсантай холбоотой аж.
Учрыг сонирхвол,жагсаалтай зэрэгцүүлэн СТӨ-нд үнэ төлбөргүй урлагийн тоглолт хийсэн,дүүрэг байгууллагууд спортын тэмцээн, олон нийтийг хамруулсан цэвэрлэгээ зэргийг зохион байгуулсантай холбоотой гэнэ. Түүнчлэн зарим их дээд сургуулийн хонхны баяр ч давхацсан байна. Гэхдээ офшорчдын үнэн нүүр царайг илчлэх гэсэн хүмүүс цөөдсөнгүй.
Тэд үнэний дуу хоолой болон үгээ хэлж олныг уриалж байлаа. “Жагсаалын гол зорилго нь тодорхой офшорчидтой тэмцэх гарцыг хамтдаа гаргах, энэ тэмцлийг үр дүнд хүргэх юм. Мөн жагсаал цуглаан ямар нэгэн улс төрийн намуудыг намнах зэвсэг болж болохгүй. Зөвхөн иргэдийн тэмцэл. Бидний хөдөлгөөний үр дүнд УИХ хууль баталлаа. Харамсалтай нь, энэ хууль нь маш буруу болчихлоо гэж УИХ-ын гишүүд өөрсдөө өнөөдөр халаглаж байна.
Бидний хүсэж буй зүйл бол нэр нь тодорхой болчихсон хүмүүсийг шалгаж өгөх, мөнгөний эх үүсвэрийг нь тодорхойлж өгөх юм. Ард түмний хүсэж байгаа зүйлийг л манай хөдөлгөөн дамжуулж байгаа. Гэтэл, ахиад л ард түмнээ хуурсан, аргацаасан хууль баталж байна. Бид бодитой үр дүн хүсэж энэ жагсаалыг зохион байгуулж байна” хэмээн Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Г.Батсайхан онцлон хэлж байсан. Жагсаалд УИХ-ын гишүүн С.Жавхлан, Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар иржээ. Мөн ардчиллын “алтан хараацай” гэгддэг Дарь.Сүхбаатар, Д.Рэнцэнтавхай,Д.Энхтайван, ТӨХ-ны дарга асан Цогтбаатар нарын АН, МоАХ-ны төлөөлөл нэлээд олон эрхэм харагдсан. Тэд цагтаа жанжны талбай дээр жагсаж цуглаж олныг манлайлан шижигнэж явсан түүхтэй.
Харин өнөөдөр ажиглаж явна уу гэж бодогдсон. МАХН-аас УИХ-ын гишүүн асан Ц. Шаравдорж, Ц.Шинэбаяр, яруу найрагч Ай.Төмөр-Очир, “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр, Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нарын олон хүн байсан. “Михаилд нэг бодол бий” гэдэг шиг тэд дор бүрдээ нэгийг бодож тунгааж явсан биз ээ. Жагсаалд ирсэн хүмүүсийн амнаас гарсан үг болгон Монголын төлөө, ард түмний сайн сайхны төлөө гэсэн ганцхан зорилготой байлаа.
УИХ-ын гишүүн асан,өдгөө Ард түмний онц түр зөвлөлийн гүйцэтгэх захирал,хуульч Ц.Нарангэрэл,Баян Монголын баялгийг фашистуудаас хамгаалах хөдөлгөөний тэргүүн,ардын уран зохиолч Т.Галсан,эдийн засгийн ухааны доктор Баярхүү,Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нарын хэлсэн үгийг жагсаалд оролцогчид уухайлан дэмжиж байсан. Монголын баялаг,газар нутаг цөөн хэдэн хүний ашиг завшааны хэрэгсэл болжээ.
Ард түмний баялгийг цөөхөн хэдэн шуналтай офшорчид,авилгачид завшчихсан учраас эх орон даяар эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлэсэн мэт боллоо гэж жагсаалд оролцогчид харамсан халаглаж байв.Иймээс шударга ёсны тэмцэл,эх орны төлөөх тэмцлийг бид хийх ёстой.
Сэрж босч тэмцэх цаг болсон,эх орныхоо баялагт эзэн нь больё гэсэн уриа ирсэн хүмүүсийн сэтгэлд нийцэж байсан. Хэдийгээр шударга эх орончид офшорчдын багийг хуу татаж хаясан ч нуусан мөнгөө тийм ч амархан “май,ав энийгээ”гээд авчраад өгөхгүй л болов уу. Ямар ч хулгайч,луйварчин бусдын хөрөнгө мөнгийг сайн дураараа буцааж өглөө гэж сонсоогүй л юм байна. Гэхдээ ард түмэн санаа нийлэн чин зоригтой тэмцэж байсан цагт ялдаг жамтай. Н.Дөлгөөнжин
ЛУЙВАРДУУЛСНАА БУЦААЖ АВЬЯА ГЭЖ ГҮРИЙХГҮЙ БОЛ БУЦААЖ ӨГӨХГҮЙ ИХ Л ХОЛ ЯВНА ДАА БУЦААЖ АВАХ ГЭЖ ХЭН ГҮРИЙХ ВЭ? ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ЛАВ ҮГҮЙ ТЭГЭХЭЭР ХЭН БЭ? ИРГЭД ЭЭ ТА НАР БҮГД ГҮРИЙВЭЛ АВЧ ЧАДАХ ГАНЦ ХҮЧИН ШҮҮ ДЭЭ
Наад луйварчин ОФФОШОДЧдоо Ливийн КАДДАФИ шиг уг үндсээр нь устгахгүй бол элдэв заль гарган эсэргүүцэл үзүүлсээр л байх болно!!! Монголын минь баялагийг луйвардаж олсон ОФФОШОРдох мөнгө монголчууд биднийх. Луйварчдыг устгахад нэгдэцгээе
Hen edniig kaddafi shig bolgoh uu? Bugd l tegeh ingeh heregtei gehees tsaashgui
Zaluuchuud ene buxnii turuund yvn bx Estoi l um daana ch ugui umdaa talbai deer bsin boloogui shoytai gebel bituu tsyglandaa
монголын арчаагуй залуучууд бэлэнчлэх сэтгэлгээтэй, тэмцэх дургуй мертлее албан тушаалын амбици нь хирээс хэтэрсэн, хун муулж худлаа ухаантай юм бичихээс цаашгуй.
Mongol ulsiin zaluuchuud archaagui,,,hogshid , emegteichyyd jagsaj baihad yu hiij suudag boldoo, tegeed bas ajilgui ene ter gej hurdan mongo oloh gej gemt hereg hiine, haramsaltai baina…Ene archaagui zaluuchuud mongoliig yaj zaash ni avch yavah um boldoo !!!!
inghene zov gehdee offshor gedeg ugenii uchiriig oilgoogui humuus bas baina offshort uls torchid oirtoj bolohgui harin business menuuded bol ashigtai ta bidend bas ashiglaj chadval bolomj baidag mongol uls ooroo offshor bus bas bolj bolno shdee
MAN Sunutul guriih baih
Demjij baina lyibarchdaas nuusan mongiig ni abch ulsin orlogo bolgooch