“USS Mongolia” хөлөг онгоц Атлантын далайд зэвсэг тээвэрлэж явжээ

2017 оны 04-р сарын 17 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ongots1
Монгол нэртэй хөлөг онгоц Атлантын далайг хөндлөн гулд туулж явсан тухай сонирхолтой түүх олныг гайхшруулж байна.
Тэртээ 1903 онд АНУ-ын Нью-Йорк хотын “New York Ship Building” компанид 13300 тн усан түрц, 1818 хүний багтаамжтай ачаа, зорчигч тээврийн томоохон усан онгоц үйлдвэрлэж, “USS Mongolia” хэмээн нэрлэжээ. Уг хөлөг онгоцоор дэлхийн I дайн эхэлсэн 1914 оноос Америкийн холбоотны цэргийн хүнс, зэр зэвсгийг Атлантын далайгаар тээвэрлэн зөөж эхэлжээ.
1917 оны гуравдугаар сард Германы арми Атлантын далайн зүүнтээ буюу Их Британийн баруун эрэгт шумбагч онгоцуудаар хориглолт хийж, далайн зүгээс асар их хүчээр холбоотнуудыг сандаргах үед “USS Mongolia” онгоцыг 155 мм-ийн гурван их буугаар тоноглон далайд гаргасан байна. Уг хөлөг дөрөвдүгээр сарын 19-нд Английн хоолойд Германы бэхлэлт рүү суман мөндөр буулгажээ. Өмнө нь бултаж амташсан Германы шумбагчийг устгасан байна. Ингэснээр Монгол нэртэй хөлөг дэлхийн I дайн эхэлснээс хойш задгай далайд америкчуудын хийсэн хамгийн анхны ялалтын буудлагын эзнээр тодорч алдаршсан түүхтэй аж. Домогт хөлөг дайн дуустал цэрэг, зэвсэг зөөж дайны цагийн үүргээ нэр төртэй биелүүлсэн байна.
Атлантын далайг тоолшгүй олон удаа гатлахдаа энэ дайнд хамгийн их ажил амжуулсан хөлөг онгоцоор нэрлэгдэж, түүхэнд бичигдсэн гэдэг. 1903 онд Нью-Йоркт бүтээсэн “USS Mongolia” хөлөг онгоц.

 ongots2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (202.9.40.2.***)
    2017/04/23 22:01

    ийм сонин юм гэж байдагааа гайхалтай сонин түүх бнаа дэлгэрүүлж олж уншихийнсаан

    (0) (0)
  2. Anonymous
     (77.59.144..***)
    2017/04/18 18:12

    Гайхмаар

    (0) (0)