Орц: Бөөрөнхий байцаа, лууван, ягаан байцаа, манжин, дарсан өргөст хэмх, сонгино, саримс, давс, перец, элсэн чихэр, зэрэг амтлагч орно.
Бэлтгэх арга: Байцааныхаа оройн хэсгийг нимгэн хавтгай дөрвөлжин хэрчинэ. Өөрөөр хэлбэл, байцааны голыг ашиглахгүй гэсэн үг юм. Лууван, манжин, ягаан байцаагаа мөн л нимгэн хавтгай хэрчээрэй. Салатыг амт оруулах чухал “түүхий эд” нь даршилсан өргөст хэмх юм. Өргөст хэмхээ саран хэлбэртэй нимгэн хэрчвэл зохимжтой. Сонгиноо ахиухан, саримсаа багахан хийгээрэй. Давс, перец зэрэг амтлагчаа нэмээд майонезоор зуурна. Амны халбагаар ганц удаа элсэн чихэр нэмчихвэл салат дэргэдэх хүндээ өгөмгүй амттай болно.