Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг эцэслэн хэлэлцэхтэй холбогдуулан МҮЭХ, түүний гишүүн байгууллага, гишүүдийн төлөөлөл байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргалаа.
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2017 оны улсын төсвийн тодотгол болон холбогдох хуулиудад зарим төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлуудыг нэгэн зэрэг тусгасан нь ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн амьдралд шууд сөргөөр нөлөөлж, ядуурал хомсдлыг улам нэмэгдүүлэхэд хүргэж байна.
Сүүлийн 3 жил гаруй хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмдэгдээгүй, валютын ханшны огцом өсөлт хүн амын худалдан авах чадварыг унагасан үед дахин татвар, шимтгэлийг нэмэгдүүлж байгаа үйлдэл нь хүн амын ядуурлыг улам гүнзгийрүүлнэ гэж МҮЭ-ийн холбоо үзэж, энэ талаар удаа дараа байр сууриа илэрхийлж ирсэн.
Нийгмийн зөвшилцөл, хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй явдлаас үүсэх хамтын маргаан, ажил хаялт, нийгмийн тогтворгүй байдал түүнээс гарах үр дагвар, хариуцлагыг Засгийн газар хүлээх болно гэдгийг ийнхүү мэдэгдлээ.