“Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулга уулзалт боллоо

2017 оны 04-р сарын 13 өдөр, 17 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
802f2011-bf65-43a6-8ffe-b11cb8ac4d77

Өнөөдөр /2017.04.13/ Төрийн ордонд Налайх, Сэлэнгэ, Дархан, Увс, Ховд аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулга уулзалт боллоо.

Чуулга уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан арга хэмжээг нээж үг хэлэхдээ нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн байдлын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр мөн УИХ-ын гишүүний хувьд хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, уг арга хэмжээг зохион байгуулж, оролцож байгаа нийт эмэгтэйчүүдэд амжилт хүсч, оновчтой санал, санаачилгууд гаргахыг уриалан, тэднийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Налайх дүүргийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, “Эмэгтэйчүүд хөгжил” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй чуулганд “Сайн туршлага, сайн үйлс”,  “Сайн түншлэл-хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Төгсгөлд нь  оролцогчид үг хэлж, санал солилцсоноор чуулга уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх