“Та сүүгээ уусан уу” хамтарсан уулзалт боллоо

2017 оны 04-р сарын 13 өдөр, 16 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suu

Сүү, сүүн бүтээгдэхүүний Нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ арга барил, шинэ санааг нэвтрүүлэхэд талуудын оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Та сүүгээ уусан уу” сэдэвт хамтарсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Глобал Коммунитис” олон улсын байгууллага нь Монгол Улсад 2003 оноос АНУ-ын ОУХА(USAID), мөн АНУ-ын ХАА-н Департмент (USDA)-ийн санхүүжилттэй  жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн  EMIRGE хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Хөтөлбөрийн хүрээнд ийнхүү цуврал уулзалтыг ирэх арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлүүлэн зохион байгуулах аж. Өнөөдрийн уулзалтад нийслэлийн ХХААГ-ын Хүнсний хэлтсийн мэргэжилтэн Ц.Баярмаа “Нийслэлээс сүүний салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”, ШУТИС, ҮТС, Хоол зүйч доктор, дэд профессор М.Пүрэвжав “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ба хүний махбодын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь”, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний зохистой хэрэглээний зөвлөмж” зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Хүний биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг хамгийн багадаа 200 гр сүү ууснаар олж авдаг байна. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орон болох АНУ-д иргэд нь насны ангиллаараа өдөр бүр сүүг тогтмол хэрэглэдэг байна. Үүнд:

  • 1-10 настай хүүхэд 1-3 аяга (200-300гр) 4%-ийн тослогтой сүү,
  • 11-18 настай хүүхэд 4-5 аяга (300-500гр) 3,2% -ийн тослогтой сүү,
  • 19-өөс дээш насны хүн өөрийн биеийн онцлогтой тохируулан 3 аяга (300-500гр) 0,1% 2,5% тослогтой сүүг хэрэглэж заншсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх