Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод байгуулагдлаа

2017 оны 04-р сарын 13 өдөр, 13 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
aimag
Сонгуулийн тухай хуульд, Сонгуулийн төв байгууллага аймаг,нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар заасан байгаа билээ.

Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий хороо 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр  хуралдаж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталлаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороод байгуулагдсан бөгөөд бүх шатны сонгуулийн хороодод сонгуулийн талаарх хууль тогтоомжийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана.

Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг батлав

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх