Авлигатай тэмцэх газрын долоон багийн хамтарсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна. Ажлын хэсэг дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх,олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажилд зөвлөн туслах юм. Мөн Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн төрийн байгууллага дахь авлигын эрсдлийг судалгааны үндсэн дээр тодорхойлохын зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалтыг хийнэ хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
АТГ-ын ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж байна
2017 оны 04-р сарын 11 өдөр, 16 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )