УИХ-ын гишүүд оффшорын эсрэг албан бус бүлэг байгуулжээ

2017 оны 04-р сарын 11 өдөр, 16 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
opsehr

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат нар өнөөдөр (2017.04.11) УИХ-ын дарга М.Энхболдод оффшорын эсрэг лобби бүлэг байгуулж ажиллах болсон талаараа мэдэгдэж, албан бичиг гардуулав. Уг лобби бүлгийг УИХ-ын нэр бүхий 10 гишүүн санаачлан байгуулжээ.

УИХ-ын гишүүд дараа нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

УИХ дахь оффшорын эсрэг лобби бүлэг нь хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, оффшорт нэр холбогдсон улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийг шалгуулах, хэрэв хууль бус хөрөнгө болох нь тогтоогдвол эгүүлэн татах, хуулийн хариуцлага тооцуулах, төрийн удирдах албан тушаалтнуудын ёс зүйг хангах, бизнесийн эрүүл орчныг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх зэргээр ажиллах юм байна.

УИХ-ын гишүүд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх