“Сэтгүүлзүйн 104 ” жилийн ойн хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ), Монгол туургатны шатрын холбоотой хамтран сэтгүүлчдийн дунд “Ган Үзэг-2017” шатрын тэмцээнийг энэ сарын 07-ны өдөр “Урамтай шатар” клубд зохион байгууллаа.
Тэмцээнд нийтдээ 20 гаруй сэтгүүлч оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэйчүүдээс “Монголын Шатрын Холбоо”-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Нямдаваа, Ахмад сэтгүүлч Б.Чимэддорж, МСНЭ-ийн Ч.Үлэмжхүү нар эхний гурван байрт шалгарлаа. Тусгай байранд ММ агентлаг М.Амарбаяр, Монцамэ агентлаг С.Мөнхтулга, МУИС-ийн багш Б.Болд-Эрдэнэ, МУИС-ийн багш Ч.Чойсамба нар шалгарлаа. Эмэгтэйчүүдээс Үндэсний шуудан сонины сэтгүүлч Ц.Баасансүрэн цом алтан медаль, МУИС-ийн багш Д.Идэржаргал мөнгөн медаль тус тус хүртлээ.