Сайн үйлстэн Ц.Сувд-Эрдэнэ 6000 гаруй хүнд тусалжээ

2017 оны 04-р сарын 10 өдөр, 17 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suvdaa

МЗХ 4-р сард “Сэтгэл Нэмье” аяныг өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд сайн үйлстэн Ц.Сувд-Эрдэнэтэй залуус уулзаж “Сэтгэл Нэмье” сэдвээр ярилцлаа. Ц.Сувд-Эрдэнэ нь “Итгэл Сэтгэлийн гүүр” ТББ-ыг байгуулан 30 гаруй залуусыг орон гэртэй болгож, 6000 гаруй хүнд чин сэтгэлээсээ тусалсан байна.

Сайн үйлстэн Сувдаатай уулзаж, ярилцахаар олон залуус ирж, сонирхсон асуултандаа хариулт авч байлаа. Тэд бид яагаад сайн үйлсийн ажилд оролцох ёстой вэ, танд чин сэтгэлээсээ л туслах боломжтой юу, та яагаад сайн үйлсийн аян зохион байгуулдаг вэ, таны амьдралдаа баримталж явдаг зарчим тань юу вэ зэрэг олон асуултанд хариулт авсан юм.

Ц.Сувд-Эрдэнэ нь залуусыг нэг л удаа чин сэтгэлээсээ хүнд туслаад үзээрэй. Түүнээс маш их урам зориг, эрч хүч, сайхан бүхнийг авах болно гэдгийг онцлон хэллээ. Мөн залуус аливаа зүйлд үнэнч шударгаар чин сэтгэлээсээ ханддаг байгаасай гэж хүсдэг. Чин сэтгэлээсээ хандсан зүйл хүнд сайн сайхан зүйлийг л буцааж өгдөг хэмээн хэлсэн юм.

suvdaa1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх